Ерөнхийлөгчөөс болж хичээл таслав

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж 2012-2013 оны хичээлийн жилийн нээлтэд зориулан “Хүн болох багаасаа” сэдэвт хичээлийг цэнхэр дэлгэцээр заасан билээ. Гэтэл зарим сур­гуулийн сурагчид ам­ралтын өдөр таарсан ес­дүгээр сарын нэгний эхний өдрийн хичээлээ тасалсан байна.

Эцэг, эхчүүд “тас­лагч­даас” учрыг нь тодруулахад “Ерөн­хийлөгчийг хичээл заана гэж мэдээгүй. Гадаад руу айлчлалаар яваа болохоор нь хичээл заахгүй гэж бодсон” хэмээжээ. Үнэ­хээр ч Ерөнхийлөгч эзгүй байгаа бөгөөд “Хүн болох багаасаа” хичээлийг урьд­чилан төлөвлөсөн байсан ажээ.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих