АНУ-д “West Nile” вирус 43 хүний аминд хүрээд байна

Шумуулаар тараагддаг “West Nile” нэртэй вирусийн халдвар АНУ даяар маш хурдтай тархаж 1221 хүн уг халдварыг авсны 43 хүн нь амиа алдаад байгаа талаар тус улсын Халдварт өвчнийг хянаж, сэргийлэх газраас мэдээлсэн байна.

1999 оноос хойш нийт 30000 хүн АНУ-д уг халдварыг авсан гэх мэдээллийг өгөөд байгаа аж.

Уг вирусын халдвар сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор маш хурдтай газар авч байгаа бөгөөд 47 мужид халдвар авсан тохиолдол 1221 бүртгэгдсэний 75 хувь нь Техас, Мисиссиппи, Луйзианна, Өмнөд Дакота, Оклахома гэсэн таван мужид илэрчээ.

Техас мужид халдвар хамгийн их тархсан байна. Шумуулаар тараагддаг энэхүү вирусийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь нас бардаг байна. Ялангуяа 50 буюу түүнээс дээш насныхан илүү өртөмтгий байдаг аж.

Халдвар авах боломжтой тус мужуудад амьдарч буй иргэд сонор сэрэмжтэй байж урт ханцуйтай цамц өмсөж цонх зэргээ тороор хамгаалахаас гадна шумуул ихтэй газраас зайдуу байх хэрэгтэй гэж зөвлөдөг юм байна.

Уг шумууланд хазуулсан хүн хэрвээ вирус авсан тохиолдолд өндөр халуурах, булчин сулран өвдөх, хараа муудах, толгой өвдөх, бөөлжих гэх зэргээр илэрдэг байна.

Энэхүү зовиурууд нь арилахгүй олон долоо хоногоор үргэлжилдэг болох нь тогтоогджээ. Гэхдээ хүн бүрт энэхүү вирус нь хүнд ба хөнгөн зарим хүнд ямарч өвдөлтийн мэдрэмж төрүүлдэггүй гэж онцолсон байна.

Уг вирус хэрхэн тархадаг вэ? Ихэнх тохиолдолд халдвар авсан шумуулд хазуулсан тохиолдолд уг вирусны халдварыг авдаг, бас энэхүү шумуул хүн болон амьтныг хазсанаас халдвараа тараах нь элбэг гэнэ. Бага тохиолдлоор жирэмсэн ээжээс хэвлийд буй хүүхдэд нь халдсан тохиолдол гарч байсан байна. Тэрнээс биш ахуйн байдлаар хүнээс хүнд халддагүй вирус юм байна.

Хэрвээ энэхүү вирус туссан тохиолдолд ямарваа нэгэн эм тариагаар эмчилгээ авах болмжгүй бөгөөд, дээр хэлсэнчлэн хүн бүрт вирусын халдвар янз бүр байх тул тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран эдгэрэх нь янз бүр байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих