Ким Чен Ун тансаг эдлэлд мөнгөө үрсээр байна
Хойд Солонгосын засаг захиргаа саяхан 150 мянган еврогийн үнэ бүхий хүүхдийн эд зүйлс Европоос худалдан авчээ. Эдгээр эд зүйлийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр, хүүхдэд зориулсан байх магадлалтай хэмээн Өмнөд Солонгосын “The Chosum Ilbo” сонин мэдээлсэн байна.
Худалдан авсан барааны жагсаалтад Швейцарьт үйлдвэрлэсэн, 2000 еврогийн үнэтэй сүү саагч, хүүхдийн шүдний сойз, тоглоом, ор, хүүхдийн ванн, жирэмсэн эхэд зориулсан тусгай дэр зэрэг багтсан аж.
Өмнөд Солонгосын сэтгүүлчийн тэмдэглэснээр Ким Чен Ун эцэг Ким Чен Ирээсээ илүү тансаг эдлэлд дурладаг гэнэ. Залуу лидерийн авдаг бараа таваарт Финлянд, Германы үйлдвэрлэсэн сауны тоног төхөөрөмж багтсан байна.
Түүний ойр тойрны эх сурвалж “Ким Чен Ун бүтэн шөнөжингөө зугаацах дуртай. Харин саунд суух нь шарталтыг тайлж, ядаргаанаас нь салгадаг” хэмээжээ. Ялангуяа шинэ удирдагч спиртийн төрлийн ундаа, Хятадын ши-тцу үүлдрийн нохойнд ихэнх мөнгөө зардаг аж.
Үүнээс гадна Хойд Солонгос улс хиймэл цас гаргагч төхөөрөмж, уулын цанын амралтын газрын өргөгч зэргийг саяхан худалдан авсан байна. Энэ бүхэн Ким Чен Унд зориулагдсан гэнэ. Түүнчлэн тус бүр нь найман сая еврогийн үнэтэй Британийн тансаг дарвуулт онгоц хоёрыг худалдаж авсан гэх мэдээлэл ч гарчээ. Ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдсэн БНАСАУ-д энэ бүх зарлага үнэхээр хачирхалтай хэмээн шинжээчид тэмдэглэсэн байна.
tsag.mn
URL: