Машин унах эрхээ эдэлмээр байна аа.

Энэ өдрийн мэнд. Би 1-ээр төгссөн машинтай. Өнөө өглөө ажилдаа 8,00 цагт ирлээ. Учир нь 8.00-22.00 хүртэл явж болохгүй гэж ойлгосных. Сүүлийн үед ТВ сайн үзэж чадаагүй. Өглөөжин интернэтээс хаагуур явж болохгүй хэдэн цагаас хэдийн хооронд гэдгийг нь хайлаа.8.00-22.00 хооронд зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам,их тойруу нарны замаас хойшхи гэх шиг..Гэтэл 7.00-22.00 юм гэнээ.Иймээс л 7.30д нөхрийгөө сэрээж аваад ажил руугаа гарлаа.Гэтэл..100 айлаас эхлээд бөөн цагдаа…харин торгоогүй цагдаа нартаа баярлалаа. Яг ийм маягаар 2 сар явбал жаахан хэцүү л юм байна. Хүүхдийн цэцэрлэг эхэлбэл намрын сэрүүнд нялх үрээ хичнээн хүн дааруулах бол доо.Тэгхээр нэг санаа төрлөө.Түгжирч ажилдаа хоцорч байсан ч хамаагүй өдөр болгон машинаа унах эрхтэй баймаар байнаа.

http://nar_met.blog.gogo.mn/read/entry423406


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих