Чиний сонссон 20 энгийн боловч романтик үг
Цагаа олж хэлсэн, чин сэтгэлийн, эелдэг үг ч урьд нь “авах юмгүй” гэж боддог байсан залууг “мөрөөдлийн” болгож харагдуулах нь бий. Үг гэдэг ийм л шидтэй эд дээ. Заавал Шекспир шиг уран цэцэн мөртөд бялууруулах албагүй. Эгзгийг нь тааруулж хэлсэн энгийн нэг үг сэтгэлд өнө мөнх хоногшдог билээ. Чиний ухаан санааг нэг л хоромд орвонгоор нь эргүүлж байсан, эгэл атлаа хачин “чихэрлэг”, дахин дахин сонсоод л баймаар үгнүүдийн жагсаалтыг гаргалаа.
1. Чиний хоолой надад таалагдаж байна. Тийм бол, би үргэлжлүүлээд яриад л байя.
2. Чиний үс өглөө сэрэхэд чинь ямар байдгийг хармаар байна. Ингэж хэлсээр байх юм бол, нэг л өглөө харна шүү.
3. Чи их өндөр шаардлагатай бүсгүй юм аа. Анзаарсанд баярлалаа.
4. Чи минь хааяа алдартай од шиг санагддаг. Ингэж хэлвэл чинь улам гялалзаад өгье.
5. Чиний арьсыг илээд л баймаар, торгомсог. Барьж аваад үнсчихмээр санагдуулдаг үг.
6. Би чамд өөрийнхөө юу чаддагийг харуулмаар байна. Татгалзах юм алга!
7. Чиний харц надад гүн мэдрэмж төрүүлдэг. Энэ бол нүдийг минь зүгээр л хөөрхөн гэснээс хамаагүй илүү сэтгэгдэл төрүүлэх үг.
8. Би өглөөний цай бэлдчихээд ирье. Ингэж хэлэхэд нь шөнө хийсэн “юм”-аа дахиж хиймээр санагддаг шүү.
9. Чи минь өглөө сэрэхдээ их хөөрхөн харагддаг шүү. Дандаа ийм үг хэлдэг бол, хамт хонохоос юунд татгалзах билээ.
10. Чи минь эмээ болсон хойноо ч, үзэсгэлэнтэй хэвээрээ байх байх. Чи намайг эмээ болсон хойно ч хамт байна гэж боддог юм уу? Хайлж урсах нь байна!
11. Би чамайгаа өөр хэнтэй ч хуваалцмааргүй байна. Санаа зоволтгүй ээ. Би ганцхан чинийх.
12. Чи яаж ийм ухаалаг байдаг юм бэ? Үүн дээр нэмээд, хөгжилтэй гээд хэлчихвэл 100 оноо өгөхөд бэлэн байна.
13. Чи минь нэг л өдөр шилдэг нь болно оо. Байнга ингэж хэлвэл, чи ч бас миний хувьд шилдэг нь болох болно.
14. Чиний туфль надад таалагдаж байна. Миний туфлийг магтана гэдэг, миний гоо үзэсгэлэнг магтаж байгаагаас өөрцгүй.
15. Чи намайг яг соронз шиг татаад байх юм. Сайн байна, тэгвэл боломжийг ашиглаад наалдаад ав.
16. Би ажил дээрээ өдөржин чиний тухай бодлоо. Би ч бас.
17. Чамтай учирснаас хойш миний амьдрал гэрэлтэй болсон. Үргэлжлүүлээд гэрэлтүүлэхэд татгалзах юм алга.
18. Чамайгаа тэврээд унтахаар би үнэхээр бөх нойрсдог. Энэ чинь л би шүү дээ, хамгийн аюулгүй “мансууруулах бодис”.
19. Би чамд нэг юм харуулмаар байна/бэлдсэн. Юу гэдгийг нь соноогүй байсан ч, ингэж хэлэх чинь намайг уяраахад хангалттай.
20. Би чиний үнэрт хайртай. Баярлалаа, тэгээд л чи хүзүүнд шигдчихээд байдаг байсан байх нь.
PS: Үүнийг уншиж байгаа эрэгтэй хүн байвал бүсгүйчүүдийнхээ өмнөөс нэг зүйлийг хэлье. Эмэгтэй хүнд заавал “Чи үнэхээр тачаангуй биетэй юм аа”, эсвэл “Чи халуухан өгзөгтэй шүү” гэж хэлж байж сэрлийг нь хөдөлгөж, сэтгэлийг нь гижигддэг юм биш. Харин бид чиний үнэн зүрхнээсээ хэлсэн, халуун дотно, санамсаргүй үгнүүдэд чинь л хамгийн их уярч, юу ч хийхээс буцахгүй болдог юм.
Чи эдгээр үгсээс хэдийг нь сонсож байсан бэ? Өөр ямар энгийн үг чиний сэтгэлд одоо хүртэл хоногшоостой байдаг вэ?
URL: