Мисс Х.Баярмаа сайхан сэтгэлтэй ханхүү хүлээж сууна
Урлагийн гэр бүлээс гаралтай Х.Баярмаа энэ жил Өвөр Монголын Ордос хотод болж буй “Дэлхийн мисс 2012” тэмцээнд Монголыг төлөөлж амжилттай оролцоод эх орондоо ирсэн билээ. Тэмцээнд 116 орны үзэсгэлэнт бүсгүй оюун ухаан, урлаг спортын авъяас, төгс галбираараа өрсөлдөж тэрбээр 22 дугаар байрт шалгарсан юм. Түүнийг жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгийг уншигчид андахгүй сайн мэднэ. Тэрбээр цаашдаа загварын ертөнцөө хөөгөөд уран бүтээлээ орхихгүй аав ээжийнхээ байгуулсан “Шилдэг өнгө” продакшндаа ажиллах гэнэ.
Нүд, хөмсөг, царай төрх нь ээжийгээ хуулсан Баярмаа одоогоор найз залуугүй бөгөөд саяханы нэгэн ярилцлагадаа “Надад найз залуу байхгүй. Гэхдээ удахгүй сайхан сэтгэлтэй, ухаалаг ханхүүтэй танилцах болов уу гэж найдаж байгаа” хэмээн ярьжээ.
www.top.mn
URL: