Мисс Х.Баярмаа эх орондоо ирлээ

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 18-ны хооронд болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа дэлхийн 116 мисстэй өрсөлдөн “Miss World Beach Fashion 2012” тэмцээний шилдэг 40-д, “Miss World Talent 2012”-ын шилдэг 16-д, “Miss World Top Model 2012”-ын шилдэг 46-д тус тус багтан сүүлийн шатанд өрсөлдөөд өчигдөр эх орондоо ирлээ.

Энэ удаагийн дэлхийн миссээр БНХАУ-ын мисс тодорсон юм.

Монголын мисс Х.Баярмаагийн хувьд  “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцоод ирсэн юм.

Х.Баярмаа “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин бөгөөд тэрбээр эргэн уран бүтээлийн ажилдаа оржээ. “Шинэ өнгө” продакшынхан энэ сарын 25-нд “Дурлалын сум” киноны албан ёсны нээлтээ хийх бол ирэх есдүгээр сарын 20-ноос МҮЭСТО-нд “Хүүхнүүд дэлбэрвэл аюултай” тоглолтоо толилуулахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

Г.Даша


URL:

Сэтгэгдэл бичих