Намын бүлгүүд хуралдаж байна

Төрийн ордны “Б” танхимд МАН-ын гишүүд хаалттай хуралдаж байна.

Уг хуралдаанаар УИХ-ын дэд хороодыг байгуулах асуудал яригдаж буй аж. Дэд хороодын дарга нарыг цөөнхийн бүлгээс тодруулдаг байна. УИХ-аас Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо зэрэг хэд, хэдэн хороог өнөөдрийн дотор багтаан байгуулж, гишүүдийг нь мөн батлах чиг барьж байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулна. Гэхдээ цаг тодорхойгүй байгаа юм. Ямар ч байсан өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганыг хааж, улмаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргана.

Г.ДАРЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих