Ерөнхий сайд ааруулны рекламны захиалганд дарагджээ
Өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын олонх гишүүд ажлаа хүлээн авч тамгаа гардаж авцгаасан. Ес ёмбогор төр төмбөгөр гэдэгчлэн Н.Алтанхуяг сайдад шинэхэн сайд нар нь мөнгөн аягатай хорхой ааруул өгч мань хүн ч өгсөн болгоноос нь ам руугаа явуулж байгаа үзэгдсэн. Харин овжин хувийн хэвшлийнхэн үүнийг сүрхий ашиглаж, хорхой ааруулны реклам хийхдээ өөрийн тань тэр дүрсийг ашиглая хэмээн өдөр шөнөгүй утасдаж, мань хүнийг бажигдуулж байгаа сурагтай.
Уг нь үндэсний бас уламжлалт үйлдвэрлэлээ дэмжээд зөвшөөрчихмөөр ч Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөд уруугүй иддэг гэх хар пи-ар болчих вий гэж эмээгээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэнэ лээ.
URL: