Х.Баярмаа шилдэг 15 бүсгүйд багтлаа
“Дэлхийн мисс 2012″ наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Х.Баярмаа авьяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтжээ. Түүнтэй хамт Панам, Ямайк, Норвеги, Макао, Хятад тэргүүтэй орны бүсгүйчүүд байгаа аж.
Жүжиглэх авьяас, багын бүжигчин тэрээр англи, орос хэлэндээ сайн нь дэлхийн мисст амжилт гаргахад нөлөөлж байгаа гэнэ. С.Өлзийхүү охиноо багаас нь эрхлүүлж байсан ч аав нь хэл амаа хазсан хүүхэд болчихно гэдэг байж. Хэдэн жилийн дараа охин нь эршүүд талдаа болсон учир ээж нь “эмэгтэй хүүхэд ийм байж болохгүй” гээд загвар өмсөгч Ч.Содтуяад хөтөлж авчирч өгчээ. Энэ үеэс эхлэн Х.Баярмаа загварын дамжаанд явсан юм. Түүний загварын алхаа, гишгээ нь мэргэжлийн гэж үнэлэгдэж байна.
URL: