Үлэг гүрвэлүүд “эргэн” иржээ
Сүүлийн долоон жилийн турш дэлхийн 20 орноор аялж буй “үлэг гүрвэлүүд” энэ удаа Израилийн Тель-Авивт саатжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олдсон чулуужсан яс, олдворуудад тулгуурлан үлэмж, давжаа биетэй, махчин болон өвсөн тэжээлтэй төрөл бүрийн үлэг гүрвэлийн “хойд дүрийг” хуванцраар амилуулсан “Үлэг гүрвэлүүдийн эрин” нэртэй эл үзэсгэлэн ирэх сарын эцэс хүртэл үргэлжлэх юм байна.
Үзэгчид 50 янзын үлэг гүрвэлийг эндээс харах боломжтой аж. Эх дүрүүдтэй нь адил өндөртэй бүтээсэн эл “амьтад” тодорхой хөдөлгөөнүүд хийж, архирч, тэр ч бүү хэл хэлээ хөхөж чаддаг гэнэ. “Үлэг гүрвэлүүдийн эрин”-д зочилсон багачууд хэдэн сая жилийн тэртээх үлэмж биетэй амьтдыг унаж, болохоос гадна зургаа даруулах боломжтой аж.
Э.ХАНА
URL: