ТЭНГЭР ДЭХ “ЗУГААЛГА”

Эл зургийг 1930-аад онд Лондонд авчээ. Тухайн үед өндөр байшинд амьдардаг хүмүүс үр хүүхдээ гадаа агаарт байлгах асуудлыг ийнхүү шийдэж байсан нь сонирхол татлаа. Тэнгэрт салхилах боломж олгосон эл хайрцаг буюу төхөөрөмжийг 1922 онд бүтээж, патент авсан юм байна.

“Хүүхэд хорвоотой танилцангаа нарнаас D аминдэм авч, аав ээждээ түвэг учруулахгүй тэнгэрт зугаалах боломжтой төхөөрөмж” хэмээн баталгаажуулах хуудсанд дурдсан байжээ. Нэг бодлын аймаар ч гэмээр “салхивч” нэлээд эрэлттэй байсан нь Засгийн газраас нь бодлогоор дэмжин, залуу гэр бүлүүдэд санал болгож байсантай холбоотой гэнэ. Үүнээс гадна цас, борооноос хамгаалах саравчтай ийм төрлийн бүтээгдэхүүн ч байсан ажээ.

 

Э.ХАНА


URL:

Сэтгэгдэл бичих