2013 оныг Авлигатай тэмцэх жил болгоно
Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүд АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь манай улсад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт ямархуу түвшинд байгааг шинжлэн судалсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэд 2013 оныг “Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэх жил” болгон зарлахыг уриалсан юм. Мөн авлигатай бүх нийтээрээ тэмцэхэд ард иргэдийн хүч оролцоог хамгийн чухал болохыг онцлож байлаа.
Дашрамд дуулгахад манай улс авлигын түвшнээрээ дэлхийн улс орнуудаас 120 дугаарт жагссан үзүүлэлттэй байгаа юм.
URL: