Ялалт байгуулаагүй бол сайдын суудал горьдолтгүй
АН-ынхны хувьд одоо байгаа 11 яам, 13 сайдыг өргөжүүлж, 19 яам, 21 сайдтай болгох хувилбарыг дэвшүүлээд байсан юм. Харин одоо Засгийн газрын бүтцээ дахин эргэн харж 19 яамыг 16 болгох хувилбар яригдаж эхэлжээ. Үүгээр бол Эрүүл мэнд болон Нийгмийн хамгааллын яамыг нэгтгэж, Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрыг яам болгохоосоо буцаж байгаа бололтой. Харин Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд танхимынхаа 1/3- ээс илүүгүйг УИХ-ын гишүүдээс, үлдсэнийг нь парламентын гаднах нэр дэвшээгүй, нэр цэвэр шинэ улстөрчдөөс бүрдүүлэх гэсэн хоёр сонголт үлдээд байна.
Ерөнхийлөгчийн энэ шаардлага дан ганц АН-ынханд ч биш засагт хамтрах ИЗНН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнд ч хамаатай юм. Ерөнхийлөгчийг дээрх байр сууриа илэрхийлэхээс өмнө сонгуульд унасан, УИХ-ын экс гишүүд голдуу улстөрчид АН-аас сайдын суудалд нэр дэвших магадлал өндөр байсан. Урьдчилсан таамгаар Ховдод нэр дэвшээд ялагдсан Кёкүшюзан Батбаяр, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Батын Батбаатар, Баянгол дүүрэгт өрсөлдсөн Б.Мөнхтуяа, Дорнодод унасан П.Алтангэрэл, Хөвсгөлөөс сонгогдож чадаагүй Л.Гүндалай нарын экс гишүүд АН-ын даргын үүдээр эргэлдэж, яам тэргүүлэх сонирхолтойгоо ил далдаар илэрхийлж байсан юм.
Мөн Дорнод аймагт нэр дэвших квот авсан ч намын удирдлагын тушаалаар “хэвтэж” үлдсэн Глобал удирдагчийн Отгонбат гэх залуу сайд болмоор байгаагаа ҮЗХ-ны хурал дээр ичих ч үгүй зарлаж, хатуу хариу нэхсэн талаар намынхан жиг жуг ярьж байсан. Энэ мэтчилэн сайдын суудалд санаарх сан шальдар булдар хүмүүст улс төрийн хатуу шалгуур шаардлагыг тавих нь тодорхой болжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг ч “Өдөрт 18 цаг ажиллаж чадах хүнийг л сайд, дэд сайд, агентлагийн даргад нэр дэвшүүлнэ. Энэ шаардлагыг биел үүлж чадахгүй бол олон юм ярих хэрэггүй” хэмээн амбицтай хүмүүсийнхээ зүрхэнд шар ус хуруулж эхэлсэн мэдээлэл байна.
Тиймээс Засгийн газарт голлох үүрэгтэй АН-ынхны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шаардлагыг хүлээн авч танхимаа бүрдүүлэхгүй бол 1996-2000 оны Эвслийн Засгийн газрын үед нэг хүнийг Ерөнхий сайдад дөрвөн удаа нэр дэвшүүлээд буцаж байсан гашуун түүхээ давтаж магадгүй юм. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Кампанит ажил нь аль хэдийнээс эхэлсэн. Тиймээс Ц.Элбэгдорж АН-ынхандаа ч хатуурхаж мэдэхийг улс төрийн ажиглагчид үгүйсгэх гүй байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
URL: