Хүүхдийнхээ хоолны дуршлыг яаж нэмэгдүүлэх вэ?

Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд, эсвэл зугатаж гүйгээд байна уу? Наснаасаа эсвэл эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө хүргэж байна. – Эхийн хөхөөр хооллож байгаа ой хүртэлх насны хүүхэд хоолны дуршил сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн дуршил буурах нь элбэг. Учир нь ногооны зутан зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй байна.

Чихэрлэг нялуун амттай сүүнд дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухам амттай санагддагүй. Энэ үед нь бяцхан заль хэрэглэж чихэрлэг зүйлийг нь аажмаар багасгаж өг. – Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зураг зэргээр бүү саатуул. Хоолондоо биш тоглоомонд анхаарал сарнисан хүүхдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шигэх явц удааширдаг. – Хүүхэддээ хүч хэрэглэн хоол идүүлж хэрхэвч болохгүй. Энэ нь маш муу үр дагавартай. Айлгаж албадан идсэн хоол хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болгодог.

Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлвэл түр хойшлуулж хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй. – Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэрвч эдгэрэх үед хоолны дуршил эргэн хэвийн болох тул санаа зоволтгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих