Бо Силайгийн эхнэрийг аллагын хэргээр яллана
БНХАУ-ын Коммунист намын экс-дарга Бо Силайгийн эхнэр болон түүний туслах нарыг түүний туслах нарын Английн бизнесмэн Нейл Хейвудын үхэлд буруутгаж, ял оноох болсон тухай Хятадын Засгийн газрын албаны хүмүүс мэдэгджээ. Хятадын нөлөө бүхий улстөрч Бо Силай гэмт хэргийн асуудалд холбогдсон нь улс төрийн хүрээнд болсон ёс зүйгүй, явуургүй хэмээн эрх баригчид үзэж байгаа юм.
Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бо Силайгийн эхнэр Гу Кайлааг Английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд сэжиглэн баривчлаад байсан билээ. Ноён Хейвудын цогцсыг 2011 оны арваннэгдүгээр сард Чунцинь дахь зочид буудлаас олсон гэнэ. Орон нутгийн албаныхан түүнийг архи хэтрүүлэн ууснаас болсон хэмээн тайлбарлаж байсан ч түүний үхэлд гадны нөлөө орсон хэмээн үзжээ.
Тэдний мэдээлснээр одоогоос гурван сарын өмнөөс Бо Силайгийн эхнэр болоод түүний туслах Зан нарыг дээрх хэрэгт буруутган баривчлаад байсан юм. Бостоны их сургууль дахь Хятадын улс төр судлаач Жосеф Пьюсмитийн мэдэгдсэнээр Бо Силайгийн эхнэр дээрх хэрэгт гэм буруутай нь нотлогдвол Хятадын Коммунист намын нэр хүндийг маш ихээр гутаасан хэрэг болно хэмээн мэдэгдэж байжээ. Түүнчлэн тэрбээр цааш мэдэгдэхдээ Бо Силайтай холбогдсон дээрх хэрэг сүүлийн 20 жил Хятадын Коммунист намын түүхэнд гараагүй хэрэг гэнэ.
Харин “Синьхуа” агентлаг Бо Силайгийн эхнэртэй холбогдсон хэргээр сүүлийн үед тодохой мэдээлэл хийгээгүй байсан аж. Бо Силайгийн эхнэр болон түүний туслахыг Хятадын Аньхуй мужийн Хебей хотод баривчлаад байгаа талаар тэдний өмгөөлөгчид “Синьхуа” агентлагт мэдээлсэн байна. Гэвч тэдний өмгөөлөгчид Хейвудын үхэлд буруутган ял сонсохоор болсон тэдний хэргийн талаар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
URL: