Ээлжийн ажилтай хүмүүс зүрх судасны өвчтэй болдог
Английн эрдэмтэд сүүлийн үед хүмүүсийн ихээр өвчлөх болсон зүрхний шигдээс, цусны бөөгнөрөл, судасны хана хатуурах зэрэг өвчнийг ямар ажил эрхлэдэг хүмүүс хамгийн их тусаж байгааг судлахын тулд хоёр сая хүнд ажиглалт, туршилт явуулсан тухай “Их Британы анагаах ухааны сэтгүүл”-д нийтлэсэн байна.
Судалгааг Канада болон Норвегийн 34 судлаач явуулсан бөгөөд судалгааны дүнд ээлжийн ажил эрхэлдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр хамгийн ихээр өвчилдөг болох нь тогтоогджээ. Учир нь ээлжин ажил эрхлэгчид нь өөрийн биеийн хэмнэл буюу био цагтайгаа байнга тэрсэлдэж байдагтай холбоотой гэнэ. Хүний биеийн унтаж амрах эсвэл бодисийн солилцооны эрчимт цагийн үеэр дээрхи хүмүүс нь байнга ажиллаж байдаг тул бие эрхтэн хямралд орж ийнхүү өвчилдөг байна.
Судалгаанд оролцсон хоёр сая хүний 23% нь зүрхний өвчлөлтэй болсон, 24% нь судасны бөглөрөл хатууралтай, таван хувь нь багтраатай болсон байжээ. Эрдэмтэд аль болох био цагтайгаа тэрсэлдэхгүй байхыг зөвлөж байгаа ч хүн төрлөхтний хөгжил, амьдралын хэмнэл нь шөнө унтахгүй болсоор удаж байгаа тул энэ нь биелэхэд тун бэрхтэй юм. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилсээр л байвал дэлхийн хүмүүс тэр чигтээ зүрх судасны өвчэй болох ажээ.
URL: