Бууцай, крем, бяслагтай хаядари

Орц:

  • 200 гр labne бяслаг
  • 250 гр бууцай
  • 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
  • 2 амны халбага чидун жимсний тос
  • 2 амны халбага нунтагласан хушига
  • давс, улаан перц
Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
  2. Тосныхоо 1 амны халбагагийг хайруулын тавганд хийн халаана. Бууцайгаа нэмээд ширүүн гал дээр хэсэг хуурч болгоод гал дээрээс авна. Болгосон бууцайгаа хэсэг хөргөнө.
  3. Бүлээссэн бууцайгаа нэг саванд хийгээд бяслаг хушига, сармисаа нэмж нийцүүлнэ.
  4. Нийцүүлсэн хаядаригаа таваглаад үлдсэн чидун жимсний тосоо дээгүүр нь хэсүүлээд улаан перц цацаад бүлээнээр нь эсвэл хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ.

http://gal-togoond.blogspot.com/


URL:

Сэтгэгдэл бичих