1,7 сая төгрөгийн хууль бусаар олборлосон түүхий эдийг улсын орлого болгожээ

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн энэ оны эхний хагас жилийн шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлөөр 222.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ингэхдээ нийт 20 хууль тогтоомжид хяналт тавьж төсвийн 1292 байгууллага, төрийн өмчийн оролцоотой 231 байгууллага, 4579 аж ахуйн нэгж, 5868 иргэнийг хамруулан шалгажээ. Уул уурхай, геологийн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт 85.1 хувьтай байгаа юм.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар илэрсэн 6418 зөрчилд улсын байцаагчийн 436 акт, 6852 заалт бүхий 1539 албан шаардлага үйлдэж, 298 дүгнэлт гаргасан байна. Шалгалтаар 60 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 148 аж ахуйн нэгжийн ажиллагааг түр зогсоон, 43 аж ахуйн нэгжийн эрхийг сэргээж, 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байна. Мөн 1.7 сая төгрөгийн үнэ бүхий хууль бусаар ашиглаж, олборлосон түүхий эд материалыг улсын орлого болгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих