УИХ гурван дэд даргатай байна
Шинэ парламент гурван дэд даргатай байхаар болж байна. Учир нь УИХ-д МАН, АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гурван намын бүлэг байгуулагдаад байгаа юм.
Гурван намаас нэг нэг хүнээ УИХ-ын дэд даргад томилуулах хуулийн зохицуулалт байдаг. МАН-аас УИХ-ын дэд даргад М.Энхболдын нэрийг дэвшүүлэхээр болсон бол АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс хараахан дэд даргад дэвших хүний нэр тодроогүй байгаа юм.
Харин УИХ-ын даргад АН-аас З.Энхболдын нэрийг дэвшүүлээд байгаа билээ. Чуулганы өнөөдрийн анхдугаар хуралдаанаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгоно.
Т.АМУР
URL: