Эмээ нь 8 сартай ач охиныхоо гарыг тасалжээ

Саяхан Хятадад хэний ч санаанд ормооргүй аймшигт хэрэг гарчээ.
Тодруулбал Хятадын Шандонг мужид нэгэн эмээ 8 сартай ач охиныхоо хоёр гарыг шавчсан байна. Түүний хөршүүд “Охины ээжийг ажлаасаа ирэхийг харсан. 10 минутын дараа гэхэд охины ээж цус болчихсон охиноо тэврэн гарч одсон” гэжээ.

Охины ээж ярихдаа “Би тэр орой ажлаасаа эрт орж ирсэн юм. Тэгтэл охин маань нил цус болчихсон байхыг олж харсан. Би шууд л нөхөр лүүгээ залгаад хоёр гарыг нь аваад эмнэлэгт маш хурдан ир гэж хэлсэнээ санаж байна” гэжээ.
Эмч нар нийт 12 цагийн турш ажиллаж байж охины гарыг залгасан гэнэ. Хэрвээ хагалгаа амжилттай болвол хоёр гарынх нь үйл ажиллагаа хэвийн болно хэмээн эмч нар хэлж байгаа аж.  Эх сурвалжуудын ярьж буйгаар ач охиноо ингэж хүндээр гэмтээснийхээ дараа бас эмээ өөрийнхөө гарыг тасдахыг оролдож байна.


URL: