Биеллээ олоогүй 10 технологийн таамаглал, мэдэгдэл
Хүн төрөлхтөн ирээдүйнхээ тухай олон олон таамаглалууд гаргадаг. Эрт дээр үед зөвхөн үлгэрт л гардаг байсан зүйлүүд одоо биеллээ олсон байна. Түүнчлэн огт таамаглахааргүй зүйлүүд ч хүний амьдралд нэвтэрчээ.
Хэдэн арав, зуун жилийн өмнөх технологийн таамаглалууд биеллээ олсон нь ч бий, алдаж эндсэн нь ч бий. Эндээс та бүхэнд зарим нэг алдсан, инээдтэй ч гэмээр таамаглал, мэдэгдлүүдээс хүргэж байна. Хэтэрхий урьдчилж дүгнэсэн, буруу тооцоо гаргасан, сэтгэлийн хөөрлөөр ч юм уу эдгээр хүмүүс алдсан байж болох ч ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
1. “Хүн бүр гэртээ компьютер ашиглаад байх шаардлага байхгүй” - Ken Olsen, Digital Equipment Corp. (DEC)-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, бизнесийн зориулалттай компьютер үйлдвэрлэгч, 1977 онд PC (хувийн компьютер) -ийг эсэргүүцэж байсан.
2. “Бид хэзээ ч 32 битийн үйлдлийн систем үйлдвэрлэхгүй” – Bill Gates
3. “Үнэндээ АНУ-д телефон, телеграф, телевиз, радиог сансрын хиймэл дагуул ашиглан илүү чанартайгаар дамжуулах боломж байхгүй” – T.Craven, FCC (Federal Communications Commision) ерөнхийлөгч, 1961 он. (1965 онд хиймэл дагуулууд арилжааны зориулалттай үйлчилгээ үзүүлж эхэлсэн)
4. “Пуужингууд дэлхийн агаар мандлаас хэзээ ч гарч чадахгүй” – New York Times, 1936
5. “Хэрвээ хүн ямар нэг төхөөрөмжөөр агаарт нисч чадвал тэр нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй, агаарын нислэгийг үр дүнтэй ашиглах нь боломжгүй” – Simon Newcomb, Одон оронч, математикч
6. “Аеродинамикийн хүчээр агаарт ниснэ гэдэг боломжгүй зүйл” – Lord Kelvin, Английн математикч, физикч, Британий Рояал Нийгэмлэгийн ерөнхийлөгч, 1895
7. “Үүнээс том онгоц бүтээгдэхгүй” – Боинг онгоцны инженер. Хос хөдөлгүүртэй, 10 хүний суудалтай Боинг-247 онгоцны анхны нислэгийн дараа хэлсэн үг. 1933
8. “Ойрын 10 жилд цөмийн энергээр ажилладаг тоос сорогч биеллээ олно” – Alex Lewyt, Lewyt Corp тоос сорогчны компаний захирал. 1955 онд New York Times сонинд ийнхүү өгүүлсэн байна.
9. “Атомыг хувааж энерги гаргаж авна гэдэг маш бага үр дүнтэй. Атомыг эрчим хүчний эх үүсвэр болгоно гэж хүмүүсийн яриад байгаа нь дэмий зүйл” – Ernest Rutherford,
10. “Америкчуудад телефон хэрэгтэй л байдаг юм байгаа биз, харин бидэнд хэрэггүй. Бидэнд хангалттай олон шуудан зөөгч байгаа.” – William Preece, Британийн шуудангийн газар, Ерөнхий инженер. 1878
URL: