Зарлалын самбарын 40 гайхалтай сурталчилгаа

Энд тэнд явж байхад янз бүрийн сурталчилгаа бүхий зарлалын самбар зөндөө л тааралдаж байдаг. Та хэр анзаарч чаддаг вэ. Анзаарч харлаа гэхэд санаанд эргээд буух нь ховор.

Тэгвэл яаж хийвэл зарлалын самбар сайн болж чаддаг вэ? Жолоо бариад явж байхдаа урдах замаа анхааран байж харахаас өөр аргагүйд хүргэдэг тийм самбарууд цаана чинь байна. Эд бүгдийг дүрслэл агуулахыг хичээсэн, мэдээлэл өгөхүйц, сонирхолтой, хамгийн гол нь бүтээлч хандлагаар хийхийг хичээжээ.

Энэ дэлхийн зүйлс хэмжээ хязгаартай, харин сэтгэлгээнд хэмжээ зааг гэж үгүй билээ.

“Анондо сүү”, барилга дээрхи сурталчилгаа

Хүүхэд бүр уран зөгнөлийн ертөнцөд амьдардаг. Харин үүнийг хийсэн нь хүүхэд бүр энэ сүүг ууснаар уран зөгнөлийн хүчтэй болно гэдгийг харуулахыг зорьжээ.

Австралийн хүүхдийн сан: Үл үзэгдэгч

Үнэхээр хайрцаггүй сэтгэсэн сурталчилгаа. Үүгээр хүүхдийг үл тоомсорлох байдлыг эсэргүүцжээ. Хуванцараар хийсэн хиймэл хүүхдийг татан гаргавал “Намайг анзаарсанд баярлалаа” гэсэн бичиг гарч ирдэг байна.

Бүсээ бүсэл

Арын суудал аюулгүй биш, бүсээ бүсэл! Хэрэв бүслэхгүй бол юу болохыг анхааруулсан сурталчилгаа гэх үү, анхааруулга ч юмуу?

“Бергер”: Тэнгэр

Оптикийн аргаар хийсэн сурталчилгааны самбар. Будагны реклам.

Бик татуурга: Самбар

Заримдаа тухайн бүтээгдэхүүн ямар сайн болохыг тайлбарлах шаардлагагүй. Энд бол зүлгийг зүгээр л хуссан байдлаар харуулснаар өгүүлж буй санаагаа илтгэжээ.

BMW: Мад /шатрын хэллэг/

Калгаригийн олон улсын кино наадам: Уйлж буй хүний дүрслэл бүхий самбар

Нулимс гоожиж байгааг “амьдаар” нь хийжээ.

Кока Кола: Соруул

Шат нэмснээр анхаарал татсан сайхан санааг гаргажээ.

Кока Кола: Соруул /зурагт хуудасны хувилбар/

Колорадогийн улсын хяналт: Самбарын мөргөлдөөн

Зай барьж зорчих ёстойг анхааруулсан байна.

Dairy Milk: Шоколад

Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүсийг идмээр санагдтал нь хийжээ.

DHL: Төөрдөг байшин

Шуудан, илгээмжийн үйлчилгээний аварга компани юу хэлэх гээд байгаа санааг ойлгож байна уу? А цэгээс гарсан улаан жижиг бөмбөг хамгийн дөт замаар өнхөрсөөр В цэгт очно. Ингээд ард нь байх дамжуургаар эргүүлэн А цэгт аваачин үйлдлээ дахин гүйцэтгэсээр байдаг.

Donasta пицца: Жишээ

Нэг самбар нь нөгөө самбарынхаа утгыг гүйцэлдүүлжээ.

Элм Грөүв дэх цагдаагийн хэсэг: Удаан бол сайн

Удаан явбал аминд чинь өлзийтэй гэсэн шинжлэх ухаанчаар анхааруулсан самбар. Хажуугаар нь өнгөрч байгаа машины хурдыг эмнэлгийн орон дээр хэвтэх өдөрт шилжүүлжээ.

Форд Мустанг: Хавиралт

“Woodward Dream Cruise” хэмээх автомашинд зориулсан дэлхийн хамгийн том нэг өдрийн арга хэмжээнд зориулсан самбар. Самбарын цаана утаа гаргагч машин тавьсан бөгөөд хэдэн минут тутамд арын дугуй эргэхэд нэг минутын турш хавирсны дараах мэт утаа гаргадаг.

Форд Мустанг: Хурдан

Хурдтай гэдгийн самбарт хэрхэн илэрхийлэх вэ? Форд сайн мэдэж байна үүнийг. GE Lexan EXL хэмээх хагас тунгалаг резинийг ашиглан өдөр шөнө, цаг агаар хамааралгүйгээр самбарыг бүдэгрүүлж байхаар хийжээ.

Формула шүдний хамгаалах бэлдмэл: Хаз

Үүгээр төмрийг ч хүү татах шүдтэй бол.

Фронтлайн: Худалдааны төв

Та амьтдад хайртай байж болох ч тэд шимэгчээр халдварладагийг үүгээр харуулахыг зорьжээ. 22 м2 талбай бүхий наалтаар голлох бүтээгдэхүүнээ сурталчилжээ.

Хотвийлс: Мушгиа

Эргэлдээд байгаарай. Брэндийг төгс илэрхийлсэн сурталчилгаа.

Эмнести интернэшнлийн аян

Үүгээр амар тайван хийгээд энэрэл нигүүлсэл хэрэгтэй байгаа ертөнцийн эрс тэс ялгааг харуулжээ.

Jobsintown.de: Буруу ажлаа сонговол амьдрал хэтэрхий богино шүү

Kolestron Naturals: Өөрчлөлт

Энэ самбарыг хаана байруулахыг сайн боджээ. Өдөр, шөнө ямар ч өнгөтэй байсан түүн шиг өнгийг Kolestron Naturals өгч чадна гэдгийг харуулахын тулд бүсгүйн дүрсийг цоолборлон авчээ.

Хууль хийгээд дэг журам: Гадна гэрэлтүүлэг

Дээр хэлсэнчлэн жижиг зүйлсээр том санааг илэрхийлж болно.

Leica дуран: Хүрэн баавгай

Leica-гийн Ultravid-ээр ойртон оч.

Leica V-Lux 1: Ороонго

Maker’s Mark: Ликёр

Ликёр сурталчилсан самбар шалгаруулвал ялагч нь болно.



Mars Chilled: Хэл

2 самбар ашиглан нэг утга санаа.

Martor: Сахлын хутга

Маш хурц сахлын хутга учраас тагтааг ч хуваачихаж мэднэ шүү.

Макдональдс: Нарны цаган самбар

Тэгэхээр цаг тутам юу идвэл таарах юм болоо?

Нэстлэ.

Гоёмсогийн дээр амтлаг харагдаж байна.

Найк: Татлага онгоцыг эсэргүүцэгч

Самбарынхаа мөн чанарыг олж чадвал олны анхаарал татсан сурталчилгаа болно.

Пенлайн бичгийн хэрэгсэл: Бөх наалт

Самбарыг хотэл наагаад тогтоож байгаа скочны үүнээс дээрдэх сурталчилгаа олдохгүй.

Адидас: Петр Чех

Евро 2008-ын нээлтэд зориулан Адидас 60 м өндөртэй Петр Чехийн зургийг Вена хот дахь жуулчид голлон очдог Пратер Феррисын алсыг харагчид бэхэлжээ. Зүгээр Адидас шүү.

Quitplan: Том иш

Real Hip Hop: Хар хүч

Жинхэнэ доргио сурталчилгаа гэж энэ дээ.

Улаан загалмай нийгэмлэг: Оптик хууралт бүхий самбар

Байгаль орчноо хамгаалья: Усан сан

Усан сангийн ханан дээр “Бидний ирээдүй бүү ийм байгаасай” гэж бичжээ. Харин хэр олон хүн харах нь эргэлзээтэй.

Serve: Зугталт

Харагдалт нь тийм сайнгүй байж болох ч санаа нь сайн болсон.

Инээдмийн суваг: Нүцгэнээрээ

“Нэг хүний хүч” хэмээх зурагтын цувралыг сурталчилан хийгджээ. Энэ нэвтрүүлэгт нэрт ховсч Петер Пауэрс хүмүүсийг ховсдон элдэв зүйлс хийлгэдэг байна.

Бэлтгэсэн: Э.Алтангэрэл


URL:

Tags: