Наадмын тасалбарын үнийг тогтоолоо
Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын тасалбарын үнийг тогтоожээ. Баяр наадам зохион байгуулах комиссын тогтоосноор ирэх сарын 11-ний өдрийн тасалбар 8000-12000, 12-ний бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000, үдээс хойшхи нь 6000-9000 төгрөгийн үнэтэй байна. Шөвгийн дөрвөн бөхийн барилдааных 6000-9000 төгрөгийн үнэтэй. Харин монгол наадам үзэх гадаадын жуулчдын тасалбар энэ жил 25 ам.доллар болсон. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав, дөрөвдүгээр хэсгийн суудлыг энэ жил гадаадын жуулчдад зориулах аж. Жуулчдын тасалбарын захиалгыг ирэх сарын 2-ноос Нийслэлийн аяллал жуулчлалын газарт хүлээн авах юм байна.
URL: