Х.Бадамсүрэн өмнөговьчуудын өмчийг булааж авахаар санаархав уу
УИХ-д Өмнөговь аймгаас нэр дэвшихээр зүтгэж буй Х.Бадамсүрэн өмнөговьчуудын өмчийг булааж авахаар санаархав уу гэдэг асуудлыг энэ удаа хөндмөөр байна.
Ингэж хэлэхийн учир нь 2009 оны дөрөвдүгээр сард Эрдэс баялаг, эрчим хүчний яам “Таван толгой” ХК-ний үйл ажиллагаанд шалгалт хийж, ихэд улс төржсөн дүгнэлт гарган, өмнөговьчуудын хөрөнгийг хураах маягийн шийдвэр гаргаж байжээ. Дүгнэлтийн цаад зорилгыг сайн ажвал Орон нутгийн өмчид “Таван толгой” хувьцаат компанийн өмчийг улсын өмчлөлд шилжүүлэх нэрээр булааж авах санаархал илт ажиглагдаж байна. Үүнийг дараах баримтууд улам тодотгож өгө аж.
2009 оны есдүгээр сард тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Долгор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод албан бичиг хүргүүлж, Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийг өмнөговьчуудаас булааж авах асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэлэлцүүлэх үүрэг өгчээ.
Туслахынх нь гэрчилж байгаагаар бол Б.Долгорыг энэ бичгээ бичиж суух үед УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн өрөөнд сууж байсан гэх агаад бичгийн төслийг тэр гаргасан бололтой. Х.Бадамсүрэн бичигний араас ийш тийш утасдаж баахан захиж , шаардсаны дагуу сайд Д. Зоригт “Таван толгой” ХК-нийн орон нутгийн өмчлөлд буй 51 хувийг төрийн өмчид буцаан авах саналыг нь дэмжье” гэж цохсон байна. Үүгээр зогсохгүй дэмжсэн саналаа яаралтай гарга гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг шахснаар цаадах нь ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн ажээ.
Төрийн өмчлөлд шилжүүлэх гэдэг луйвар монголд өмнө нь олонтаа хийгдэж байлаа. Хамгийн тод жишээ нь Эрдэнэтийн улсын үйлдвэр юм. Эрдэнэтийг улсын өмч гэдгээр далимдуулж Засгийн газарт дээгүүр алба хашдаг хүн бүр мөлждөг, хулхи бараа шахдаг, хуурамч гэрээ хийдэг уламжлалтай.
Засгийн газар Х.Бадамсүрэнгийн явуулгаар ийнхүү бас нэг саалийн үнээтэй болохоор санаархсан ч тэдэнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд саад болов.
Компанийн тухай хууль, орон нутгийн өмчлөлийн тухай хуулиар “Таван толгой” ХК-ийн хувьцааны олонхыг буюу байгаа 51 хувийг орон нутгийн иргэд нутгийнхаа Засаг захиргаагаар дамжуулан эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй, яаж зарцуулах нь орон нутгийн эрх мэдлийн асуудал гэж заасан байдаг. Аз болоход ийм заалт байсан учраас Засгийн газар ашигтай ажиллаж буй орон нутгийн өмчит “Таван олгой”-г өөр рүүгээ татаж чадаагүй байна.
Түүх сөхвөл 45 жилийн өмнө 1967 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн Цагаан-Овоогийн уурхай уурхайн харьяа “Таван толгойн нүүрс ашиглалтын хэсгийг” аж ахуйн тооцооны үндсэн дээр эзэмших “Таван толгойн нүүрсний уурхай” улсын үйлдвэрийн газар байгуулагдаж байжээ. 1994 онд энэ улсын үйлдвэрийн газрыг “Таван толгой” ХК болгон өөрчлөөд хувьцааны 51 хувийг төрийн өмчид үлдээж, үлдсэн 49 хувийг компаниудад арилжсан. Хожим 1999 онд Засгийн газар тогтоол гаргаж, “Таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг Өмнөговь аймгийн өмчлөлд шилжүүлжээ. 1995 онд ашигт малтмал ашиглах тусгай эрх, 2008 оны 11-р сарын 18-нд үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээ хийх “ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” олгосон үеэс л Таван толгойн нүүрсийг эргэлтэнд оруулах боломж бүрджээ.
Тиймээс Х.Бадамсүрэн, Б.Долгор нар өмнөговьчуудийн эрх мэдлээс “Тавантолгой” ХХК-ийг булааж авахын тулд “Төрийн болон орон нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” санаачилсан байна.
Энэ зорилгодоо Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, “эдийн засгийн алуурчин” гэгдэх Д.Зоригтыг ашигласан нь тун тоогүй. Уул уурхайн чиглэлээр монголд ашиггүй хамаг л тогтоол, шийдвэр, гэрээ хэлцлийг үйлдвэрлэж суудаг Д.Зоригт тэдний саналыг уухайлан шүүрч авахдаа “Аймгийн эдийн засгийг алах алтан боломж” гэж дуу алдсан байдаг.
Тэгэхээр Б.Долгор Х.Бадамсүрэнгийн шахалтаар нэмж Засгийн газрын тогтоолын төсөл бэлдээд хууль хэлцэгдэхийг анаж суужээ. Тэдний хүсэл, шунал маш ойлгомжтой. Өмнөговь аймгийн иргэдийн захиран зарцуулж байгаа өмч, эзэмшлийг төрд авах нэрээр өөрсдөө эсвэл өөрсдийн гар хөлөөр дамжуулан авах явдал юм.
Азаар УИХ-д хүчтэй цөөнх, сөрөг хүчин Ардчилсан намын бүлэг, Өмнөговийн ард түмний төлөөл байснаар Х.Бадамсүрэн, Б.Долгор нарын оролдлого талаар өнгөрсөн байна. Хэрэв дээрх нөхөд Засгийн эрх мэдлийг үргэжлүүлэх аваас хамгийн түрүүнд Х.Бадамсүрэнгийн хүслийг гүйцээж, өмнөговьчуудын өмчийг булааж авах юм.
Ийм хоёр нүүртэй, нутаг нугадаа элэггүй, хаяа муутай хүмүүсийн санаархлаас болж өмнөговьчууд хохирох ёсгүй. Нутгийн баялаг нутгийнхандаа ээлээ өгөх ёстой билээ.
http://mongolcomments.mn/
URL: