ШVVХ ХУРАЛ ХОЙШЛУУЛАХ ТАКТИК

Хэд хэдэн удаа хойшлуулахгvйгээр шvvх хурал хийнэ гэж vгvй болжээ. Ялангуяа, олны анхаарлын төвд байгаа зарим дуулиант хэргийн шvvх хурлыг ямар нэг шалтгаанаар хэдэнтээ хойшлуулж, шvvх арай гэж нэг юм шийдвэрлэдэг гэхэд буруудахгvй. Зарим тохиолдолд товлосон шvvх хурал нь хугацаандаа болохгvйд хvрэхэд, шvvгчид шvvгдэгч нарын эрхийг зөрчин хvчээр шvvх хурал хийж байх жишээтэй.
Сvхбаатар дvvргийн шvvх “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын хэргийн шvvх хурлыг зургаан удаа хойшлуулж, долоо дахиа товлож байж асуудлыг шийдвэрлэсэн юм. Шvvх хурал зургаан удаа хойшилсны нэг нь л шvvгдэгч нарын бие муу байснаас болсон. Харин тав нь өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгч нь vйлчлvvлэгчээсээ татгалзсан, өмгөөлөгчгvй гэсэн шалтгаантай байв. Хэд хоногийн өмнө долоо дахиа товлосон шvvх хурал нь ч өмгөөлөгчгvй, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагvй гэсэн шалтгаанаар хойшлох ёстой байлаа.

Гэвч тус дvvргийн шvvх хуулиа уландаа гишгэж, хvч тvрэмгийлсээр шvvх хурлаа ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дvгээр ангийн зааланд хийсэн.
Тухайн vед шvvх хурлыг даргалагч шvvгч Ч.Хосбаяр шvvгдэгч ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан О.Зоригт нарын өмгөөлvvлэх эрхийг нь эдлvvлээгvй. Тухайлбал, Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпилд хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогvй. О.Зоригтын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ё.Өнөрбаяр нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагvй гэсэн шалтгаанаар шvvх хуралд ирээгvй. Тиймээс тэрээр өмгөөлөгчгvй шvvгдсэн юм. Өөрөөр хэлбэл, шvvгч О.Зоригтыг шvvх хурал дээр өөрийгөө өмгөөл гэж тулгасан аж. Эрvvгийн байцаан шийтгэх хуульд шvvгдэгч шvvх хуралд өмгөөлөгчгvй оролцох ганцхан тохиолдол байдгийг тодорхой заажээ. “Шvvгдэгч өөрийгөө өмгөөлье гэсэн хvсэлтээ шvvхэд заавал бичгээр гаргаж өгнө” гэж. Тvvнчлэн О.Зоригт ийм хvсэлт бичгээр гаргаагvй учир сонгосон өмгөөлөгчийг нь шvvх хуралд оролцуулах ёстой гэдгийг ч хуульчид хэлж байна. Гэвч шvvх тэгээгvй. Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил хавтаст хэрэгтэй танилцах хvсэлт тавихад шvvгч Ч.Хосбаяр “Шvvгдэгч нар өмгөөлөгчөө солиод шvvхээр тоглоод байна. Тиймээс танд хавтаст хэрэг харуулах боломж олгохгvй. Шvvх хурлын хэлэлцvvлгийн явцад өмгөөллийн эрхээ олж авна биз” хэмээн хариулсан гэдэг. Хvний эрхийн vндэсний комисс хvртэл Сvхбаатар дvvргийн шvvх цагдаагийн экс дарга нарын хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дагуу ажиллаагvй, хvний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн дvгнэчихээд буй.
Шvvх хурал хэдэнтээ хой­шилсон өөр нэг жишээ дурдъя. Мөн л Сvхбаатар дvvргийн шvvх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шvvх хурлыг дөрөв дэхээ хойшлуулчихаад байна. Тус дvvргийн Тамгын албаны дарга Э.Батмөнх өчигдөр экс Ерөнхийлөгчид холбогдох хэргийг ирэх долдугаар сард жичдээ товлоно гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдэв. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уржигдар хvсэлт гаргажээ. Уг хvсэлтдээ “Би Б.Оюунбилэг өмгөөлөгчөөр өмгөөлvvлэх боломжгvй боллоо. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Говь-Алтайд ажиллаж байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагvй. Тиймээс энэ сарын 21-нд болох шvvх хуралд намайг өмгөөлж чадахгvй нь. Тиймээс би Б.Оюунбилэг өмгөөлөгчөөс татгалзаж, Н.Сайнгэрэлийг өмгөөлөгчөөрөө сонгож байна. Миний шинээр сонгож авсан өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгож, шvvх хурлыг хойшлуулж өгнө vv” гэжээ. Эл хvсэлтийн дагуу шvvх хурлыг ирэх долдугаар сард хийнэ хэмээн тав дахиа товлоно гэсэн vг.
Шvvгдэгч Н.Энхбаяр хамгийн эхний шvvх хуралд өөрөө ирээгvй. Өлсгөлөн зарласан байсан учир бие муу гэсэн шалтгаанаар. Хоёр дахь шvvх хуралд ир­сэн боловч өмгөөлөгч Б.Ган­баатар, Г.Шинэн нараас татгалзаж, өмгөөлөгч Б.Оюун­билэгийг сонгосноор шvvх хурал хойшилсон. Гурав дахиа товлосон шvvх хуралд өмгөөлөгч Б.Оюунбилэг нь сонгууль өнгөртөл шvvх хурлыг хойшлуулах хvсэлт тавьж, өөрөө сонгуульд нэр дэвшиж байгаа учир сурталчилгааны ажлаа хийхээр Говь-Алтайг зорьсон шалтгаанаар хойшлов. Харин дөрөв дэхээ товлосныг Н.Энхбаяр дахин өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авснаар хойшлуулж чадлаа.
Мэдээж, энэ бол хэргээ шийдвэрлvvлэхгvй хугацаа хо­жих л арга. Шvvх хурал хойшлуулах шалгарсан тактик ч гэж хэлж болно.
Улсын Дээд шvvхийн судалгааны төвөөс өнгөрсөн онд шvvх хурал хойшилж буй шалтгааныг тодруулахаар судалгаа хийсэн байдаг. Эл судалгаанаас vзвэл, дvvр­гvvдийн шvvхэд товлосон шvvх хурлын 80 хувь өмгөөлөгчөөс болж хойшилсон бол vлдсэн 20 хувь нь хvндэтгэх шалтгаантай гэсэн дvгнэлт гарч байж. Хvндэтгэх шалтгаан гэдэг нь өмгөөлөгч, прокурор эсвэл хэргийн оролцогч өвчтэй, гадаадад албан томилолттой гэх мэтийг хэлж буй юм.
Шvvх хуралдаанд оролцогч нараа дийлэхээ байлаа гэж шvvмжлэх хvн ч олон. Шvvхийнхэн дээрх мэтээр шvvгдэгч болон өмгөөлөгчийн боловсруулсан тактикт унаж, ажлаа ч хийж чадахаа байх нь. Аргаа барахдаа шvvгч өргөсөн тангаргаасаа няцаж, шийдвэр гаргах тохиолдол гарч байна. Vvнээсээ болж шvvгч ч хариуцлага хvлээхэд хvрч буй. Учир нь, шvvгч “Аливаа хэрэг маргааныг зөвхөн Монгол Улсын Vндсэн хууль болон бусад хуульд нийцvvлэн шийдвэрлэж, шvvгчийн ёс зvйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явна. Хэрэв энэ тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хvлээнэ” хэмээн тангараг өргөдөг юм.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих