Есөн настай хүүхэд гурван настай дүүгээ хутгалж хөнөөв
Есхөн настай хүү гурван настай дүүгээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарчээ. Хүний санаанд багтамгүй энэхүү аймшигт хэрэг энэ сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хүүхдүүдийн аав нь ээжийг нь хутгалсан хэргээр шоронд хоригдож байгаа аж. Ээж нь амьд үлдсэн ч архи уудаг, гудамжных юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаан, зодоон цохион, архидалт, садар самуун, аллага бага насны хүүхдэд ямар аймшигтайгаар нөлөөлдөг болохыг энэ хэрэг тод харууллаа.
Одоогоор хэргийг УМБГ-т шалгаж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: