Ижийдээ илгээсэн захидал
2012 оны 1-р ээлжээр цэргийн албанд ирсэн байлдагч Б.Баярцэнгэл
Хайрт ээжийнхээ амар амгаланг айлтгаж, энэ захиаг унших өдрийн мэндийг хүргэө. Хүү нь Монгол Улсын баатар, хурандаа гөнөрал Б.Цогийн нэрэмжит Зэвсэгт хүчний 120 дугаар ангид алба хааж байна. “Газраас цойлсон галт сумны эзэд” хэмээх монголдоо ганцхан Артиллөрийн хороонд үө тэнгийн олон залуустай мөр зэрэгцэн цэргийн эрдмийн “А” үсгийг заалгаж байна. Удахгүй цэргийн тангарагаа өргөнө. Тэр мөчийг хоног тоолон хүлээж сууна. Ээжээ! Та хүүгийнхээ тангарагийн баярт ирээрэй, тов нь тодорхой болохоор хүү нь хэлэхийг хичээнэ ээ. Цэргийн амьдрал залуучууд бидний хувьд том өөрчлөлт болдог юм байна, тэсвэр тэвчээр, урам зориг, эрч хүч, эмх журам гэж юу байдгийг энд л маш сайн ойлгож, сурч байна. Хайрт ээж, дүү та хоёр минь болон хамаатан садан, нутгийн зон олон минь бүгд амар амгалан байгаа биз дээ, нутагт минь зуншлага хэр болж байна? Хүү нь сайн байгаа, албаа сайн хааж их зүйл сурч байгаа шүү. Хүү чинь одоо зөвхөн ээжийн хүү биш эх орны хүү болж удахгүй их буугаар буудна гэж бодохоор өөрийн эрхгүй омогшиж, эр хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл төрөх юм. Тангарагийн баяраар уулзатлаа түр баяртай, ээжээ.
Хүү Б.Баярцэнгэлээс Дархан-Уул аймагт суугаа хайрт ээж Балжмаад
Эх сурвалж: “Соёмбо”
URL: