Хүүхдүүд наадсан тоглоомын тохилог талбайд сонгогчидтойгоо уулзлаа

“Бид энэ усан оргилууртай хүүхдийн тоглоомын жишиг талбайг яг нэг жилийн өмнө оршин суугчиддаа хүлээлгэн өгч байсан. Энэ талбай дээрээ иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Хийж бүтээе, чадъя гэвэл гагцхүү сэтгэл л хэрэгтэй байдаг юм байна гэдгийг бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд маш сайн ойлголоо” хэмээн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог, Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдээ ахалж буй Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг хэллээ. 13 дугаар хороололд хүүхдийн тоглоомын иж бүрэн, тэгэхдээ бүр жишиг болохуйц  талбайтай болсон тухай яриа баянзүрхчүүдийн төдийгүй нийслэлчүүдийн дунд тархаад багагүй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүд усан оргилуур тойрон наадаж, хөгшчүүд сүүдрэвчинд нь тухалсан талбайд УИХ-д нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Тус хорооллын дундах машин замуудыг шинэчлэхээс өгсүүлээд энэ онд амжуулах багагүй ажлыг эхлүүлээд байгаа юм. Орон нутгаа, дүүргээ мэддэг, эрч хүчтэй залуус сонгуульд оролцож байгаад сонгогчид талархаж буйгаа илэрхийлж, тэдний багийг бүрэн дэмжихээ илэрхийж байв. Нэр дэвшигчид “УИХ-ын түвшинд ярилцаж байж Нийслэлийн эрх зүйн байдлын хуулыг шинэчлэх шаардлага бидний өмнө байна. Энэ хуулий шинэчлэхгүйгээр 280 мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг Говьсүмбэр аймгийнхтай ижил эрх мэдэл, хөрөнгө төсөвтэйгөөр цааш хөгжинө гэхэд хэцүү” гээд ажилгүйдлийг бууруулах, архидалттай тэмцэх, мэргэжлийн ажилчин бэлтгэх бодлого хөтөлбөрөө танилцууллаа.


URL: