Сурагч хүү хорт хавдрыг илрүүлэх хамгийн амархан аргыг нээжээ

АНУ-ын  Мерилинд мужийн сурагч хүү нойр булчирхайн хорт хавдрыг эрт хугацаанд оношлох маш хялбар бөгөөд хямд аргыг нээжээ.

15 настай Джек Эндрэк хүүгийн зохион бүтээсэн энэхүү багаж нь глюкометрт ашиглагддаг тест болон энгийн заагчаас бүрдэх аж. Энэхүү аппарат нь нойр булчирхайн хорт хавдар үүсэх явцад  сөрөг байдлаар нөлөөлдөг мезотелиний уургийн хэр хэмжээг тодорхойлох чадвартай юм байна.

Энэ үед заагч тест нь уургийн хэмжээг зөвхөн цусанд төдийгүй шээсээр ч тодорхойлж болдог нь одоо үед хэрэглэгдэж байгаа тестээс 100 дахин мэдрэмтгий, 90 хувийн баталгаатай бөгөөд шинжилгээнд зарцуулагдах өртгийг арав дахин багасгаж байгаагаараа онцлогтой ажээ.

Энэхүү бүтээлээрээ Эндрэк хүү Intel ISEF-н эрдэм шинжилгээний конкурсын ялагч болж Гордон Муравын нэрэмжит шагнал болох 75000 долларын эзэн болсон байна.

Д.Мигаа


URL:

Сэтгэгдэл бичих