Хоёр настай дүүг нь харж байхад 15 настай эгчийг нь хүчиндэж хөнөөжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэргийн тоо амиа хорлосон хэрэг хоёр, хулгайн хэрэг хоёр, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 13, хүчингийн хэрэг нэг,
дээрмийн хэрэг дөрөв, осол зөрчлийн 140 гаруй, золгүй байдлаар 20 хүний амь нас хохирсон бол хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг хоёр гарчээ.
15 настай охиныг хүчиндээд, хоёр настай дүүгийнх нь дэргэд хоолойг хэрчиж хөнөөсөн хэрэг гарсан байна. Мөн 40 орчим насны эмэгтэй биедээ таван сая гаруй төгрөгтэй явж байгаад 8-9 үл таних залууст дээрэмдүүлжээ.
Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихэсч байна. Ялангуяа машины эд ангиудыг хулгайлах хэрэг ихэнх хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн орон байр, халаасны хулгай нэлээд ихсэх хандлагатай байна. Тодруулбал зуслангийн чиглэлд 80 гаруй насны хөгшнийг маск зүүсэн хоёр залуу гэр рүү нь дайран орж, хоолойг нь боож айлгаж сүрдүүлэн бурхан, гар утсыг нь дээрэмдээд зугтжээ. Эдгээр хэргийг харьяа дүүргийнх нь Цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.
Ийнхүү нийт иргэд зуслан гарч байгаатай холбогдуулан хотын орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: