Францын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээ томиллоо

Францын Ерөнхийлөгч Фран­суа Олланд Засгийн газрын тэргүү­нээр Жан-Марк Эйрог томиллоо. Шинэ Засгийн газраа ойрын хуга­цаанд бүрдүүлэх нь тодорхой юм. 62 настай Жан-Марк Эйро хорь гаруй жил Нант мужийн засаг захиргааг тэргүүлж ирсэн байна. Үүнтэй зэрэгцэн 15 жилийн турш тэрээр Үндэсний хурал дахь Францын Социалист намын бүл­гийг удирдаж иржээ. Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Засгийн газрыг Атлант му­жаас парламентын доод танхимд сонгогдсон гишүүн Луара тэргүүлнэ гэж үзэж байсан юм. Энэ албан тушаалд томилогдох боломжтой хүмүүсийн нэрс дотор Социалист намын нарийн бичгийн дарга Мар­тин Обри, Олландын сонгуулийн кампанит ажлыг тэргүүлсэн Пьер Московини гэх мэт багтсан байна.

Гэвч Ерөнхийлөгч оюутан ахуй цагаас үерхэж ирсэн Жан-Марк Эйрог илүүд үзжээ. 1997 онд Эйро зургаан жил тэнсэн харгалзах ял эдэлж байжээ. Учир нь төрийн мэдлийн гэрээг Социа­лист намын гол ивээн тэтгэгч бол­сон үйлд­вэрийн даргад шилжүүл­сэн хэмээн буруутгажээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих