Экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн дүү О.Алтан АНУ-ын иргэн болжээ

Н.Энхбаярыг тойрсон дуулиан шуугиан түүний гэр бүлийнхэн үр хүүхэд ах дүү нараас ч холуур өнгөрсөнгүй. Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа гэгч Засгийн газрыг төлөөлөн далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапурт ажиллаж амьдарч байсан бүсгүйг ч мөн түүний хэрэгт холбогдуулан хууль хяналтынхан шалгаж эхэллээ. Мөн экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн төрсөн дүү О.Алтан ч бас энэ хэрэгт холбогдож, хууль хяналтынхан түүнийг хайж байгаа гэнэ. Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгчийн дүү хүүхнүүд Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн асуудалтай тун нарийн холбогдож байгаа гэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүст орших Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын анхны хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг хувийн болгож амжсан.  Одоогоос найман жилийн өмнө буюу 2003 онд нийслэлийн удирдлага  Монголын анхны хэвлэх үйлдвэрийн нураасан барилгыг газартай нь хувьчлах, “Улаанбаатар таймс” сониныг менежментээр хувьчлах шийдвэр гаргаснаар энэ хэрэг эхэлжээ. Тус байгууллагыг хувьчлах багийн гишүүдэд Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн төрсөн дүү О.Алтан багтаж нууц ноёнтноор Н.Энхбаяр ажиллажээ. Иймд Хэвлэх үйлдвэрийн байр, “Улаанбаатар таймс” сониныг хувьчилж авахад хөрөнгө оруулагчаар “Медиа холдинг” гэх компани орж ирсэн байна. Тэр нь “Эскон” гэх компанийн охин компани бөгөөд экс Ерөнхийлөгчийнх. Тэрбээр уг компаниа Ерөнхийлөгч болохынхоо өмнө өөрийн дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн баримт байгаа учраас Н.Энхбаярн дүү Н.Энхтуяа, О.Цолмонгийн дүү О.Алтан нарыг эрж хайх ажил бас л эхлээд байна. Тэргүүн хатагтай О.Цолмонгийн төрсөн дүү О.Алтан гэгч бүсгүй 2007 онд Швейцарийн Цүүг хэмээх жижигхэн хотод Н.Энхбаярын том хүү Э.Батшугартай нийлж  BDR GmbH хэмээх компанийг 20 мянган швейцари франкийн дүрмийн сантайгаар байгуулжээ. Харин 2009 онд энэ компанийг татан буулгасан гэдэг мэдээлэл хууль хяналтынханд ирээд байгаа юм. Гэвч  Хэвлэх үйлдвэрийн хувьчлалд нэр холбогдсон экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн дүү   О.Алтан нь АНУ-ын харьяат, АНУ-гийн иргэн гэсэн хачирхалтай мэдээлэл олдоод байна. Үүнээс гадна Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа ч гэсэн гадаадад амьдарч байгаа гэдэг мэдээлэл ирээд байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих