Хувьцаа олгох ажлын талаар мэдээлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт өгөхөөр төлөвлөжээ.
Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын хувьцааг нэмэгдүүлэх, Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, “Эрдэнэс МГЛ”-ийн дүрмийг баталж төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гээд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Сангийн сайд Д.Хаянхярваа иргэдэд хувьцаа олгох ажлын явцын талаар мэдээлэл хийх ажээ.
URL: