Ургийн гажгийг генийн түвшинд оношлоно
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн дэргэд 2013 оноос ургийн гажгийг генийн түвшинд оношлох лаборатори ажиллаж эхэлнэ. Уг лаборатори нь генетикийн өөрчлөлтийг эсийн түвшинд оношлох бөгөөд энэ шинжилгээнээс гадна генетикийн бусад шинжилгээ ч хийж байх юм.
Манай улсад ЭХО-г зөвхөн дүрс оношлогоогоор л хийдэг. Харин энэ лаборатори генетикийн үйл явцын түвшинд хэрхэн өөрчлөлт гарсан, ямар мутаци үүссэнийг оношлох боломжтой. Тус лабораторийн онцлог нь жирэмсэлснээс хойш оношлогоо хийж үр тогтолт явагдаж умайн хананд бэхлэгдэхээс нь өмнө ямар эс тогтож байгааг тодорхойлох боломж бүрдэх юм. Энэ оношлогоонд хожуу үеийн анхны төрөлт болон 35-аас дээш насны эмэгтэйчүүд, өмнө нь гаж хөгжилтэй хүүхэд төрүүлж байсан, эсвэл байнга зулбаад байдаг эмэгтэйчүүд заавал хамрагдах ёстой юм байна.
Д.Өлзий
URL: