Ерөөд цутгадаг 33 гол ашигт малтмал олборлогчдын хөлд сүйтгэгджээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрийн 70 хувь нь ойн болон усны сан бүхий газар.Ерөө голд 60 гаруй гол цутгаж, Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Гэвч цутгал голуудын тал орчим хувь буюу 33 нь ашигт малтмал олборлогчдын хөлд нэрвэгдэж, танигдахын аргагүй болжээ.
Тус суманд ашигт малтмал олборлох лицензийг анх 1995 оноос олгож эхэлсэн аж. Үү нээс хойш 2006 он хүртэл 260 лиценз хүмүүсийн гарт орж, өнөөдрийн байдлаар 50 орчим мянган га газар сүйт гэгдсэн тухай “Хатан Ерөө гол” хөдөлгөөнийхөн ярив.
Ийнхүү газар нутаг, гол мөрнөө сүйтгүүлсэн нутгийн иргэд өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд Засгийн газрыг Сүхбаатар дүүр гийн шүүхэд өгсөн ч ирэх гуравдугаар сарын 15 хүртэл хурал дахин хой шилжээ. Ерөө голын ай савын экологийн хохирлыг тогтоож, иргэдэд зарлахаас гадна нөхөн төлбөр өгөхийг тус хөдөлгөөнийхөн Засгийн газраас шаардсан байна.
Одоогийн байдлаар Ерөө суманд олборлолт явуулах лицензтэй 132 аж ахуйн нэгж байгаагийн 34 нь 2004 оноос төм рийн хүдэр ол борлож, нэг ч төгрөгийн татвар төлөлгүй экспортод гаргасаар байгааг нутгийн иргэд ярьсан. “Хатан Ерөө гол” хөдөлгөөнийхний олж тогтоосноор 2004-2006 онд гэхэд 400 орчим мянган тонн төмрийн хүдэр гадагш зөөсөн байна. Засгийн газар шүүх хурлыг хойшлуулсаар байвал тус хөдөлгөөнийхөн илүү олон мэдээлэл иргэдэд хүргэхээ илэрхийлэв.
“Өнөөдөр”
URL: