УИХ-ын гишүүн Д.КекүшюзанБатбаяр найз нөхөд, ах дүүсээ төрийн албанд “чихсээр” байна
Японы сумогийн дэвжээнээс буумагцаа Монголын УИХ-ын гишүүнээр сонгогдож, дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэсэн эрхэм гишүүн Д.Батбаяр гаднаасаа харгаддаг шигээ бодь хүн биш ажээ. Тэрээр барилддаг биеэ төрийн хар хүн болгож, Буянбилэгээ Т.Баясгалан болгосон шигээ “Кекүшюзан хөгжил сан”-гийнхаа ажилтан албан хаагчдын дунд ч хувьсал хийжээ. Сангийнх нь ажлыг хийж , чанар муутай байрнаас нь болж , сайн муу үгийг нь сонсдог байсан “Кекүшюзан хөгжил сан”-гийн захирал Батзоригыгоо Нийслэлийн иргэдийн хуралд сойж, түүнийхээ дараа гишүүний, бас бөхийнхөө зангаргаар далайлгаж байгаад БЗД-ийн Засаг даргын зөөлөн сэнтийд залруулаад амжсан. Харин “Кекүшюзан хөгжил сан”-гийнхаа аж ахуйн албаны дарга байсан Лхагваа гэх залууг нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт томоохон албан тушаалд томилуулж, төрсөн дүү Д.Батсайханаа Засгийн газрын Тохируулагч агентлагийн харъяа Хэрэглэгчдийн төлөө газрын даргаар ажиллуулах болжээ. Энэ маягаар эрхэм гишүүний “чихээсний” нөхдүүд яам, агентлаг, хороо, дүүрэг бүрт орж төрийн албан дахь Д.Батбаярын вант улс бий болох вий дээ.
Л. Цэлмэг
“Секрет”
URL: