Олимпийн стадион нээлтээ хийлээ

Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа  болон хөнгөн атлетикийн тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн 83 өдөр үлдсэн өдөр буюу олимп эхлэхэд яг 2012 цаг үлдэх хугацаанд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааг 40000 үзэгч үзэхээр цуглажээ. Энэхүү стадион нь 80000 хүний суудалтай юм. Наадмын дараа хөлбөмбөгийн цэнгэлдэх болох бөгөөд 2017 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг мөн хүлээж авах юм. Түүнчлэн Лондон хотын дарга улиран сонгогдсон байна. Учир нь Лондон хотод олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад хамгийн их үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг тус хотын дарга, Консерватив намын төлөөлөл Борис Жонсон байсан юм. Тэрбээр сонгуульд ялсны дараахь мэдэгдэлдээ Лондон хот олимпийн наадмыг зохион байгуулахад бүх талаараа бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих