“UFC” групп долл дахь жилдээ “ТОП 150 ” аж ахуйн нэгжид шалгарлаа

Монгол  Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр ТОП-150 аж ахуйн нэгжээ тодруулдаг уламжлалтай билээ. Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь  нэмэр  оруулсан шилдэг топ 150 компанийг  шалгаруулах  ёслолын үеэр  “UFC” Трейдийн Гүйцэтгэх захирал О.Амаржаргалтай уулзаж цөөн хором ярилцсан  юм. Тус групп  нь жил  бүр энэ жагсаалтад хамгийн ахицтайгаар урагшилж байгаа компани гэдгээрээ онцлог байлаа.
-ТОП-150 аж ахуй нэгжээр шалгарсан танай  хамт  олонд  юуны  өмнө  баяр  хүргэе.  Жил  бүр  энэ жагсаалтад амжилттай оролцдог танай групп хамгийн ахицтай  урагшилсан компаниар тодорлоо.
-Баярлалаа. Манай “UFC” групп 7 дахь  жилдээ “Топ 150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Энэ амжилт бол  хамт олны маань хамтдаа зүтгэсний үр шим юм л даа. Анх бид “Топ 100” аж ахуйн нэгжийн 99-д жагсаж байлаа. Харин энэ жил 45-д орсон. Жил бүр  манай групп  тодорхой байраар урагшилж байгаа нь бидний үйл ажиллагаа ямар хурдацтай өсч, дэвшиж байгаагийн илрэл юм. Өнгөрсөн онд бид татварынхаа хэмжээг гурав дахин нэмэгдүүлж нийгмийн  хариуцлагын хүрээнд “Mongolian Music Video Awards” хөгжмийн наадам, Аск танин мэдэхүйн нэвтрүүлэг, Халуун сэтгэл аян зэрэг хэд хэдэн соёл  урлагийн томоохон арга хэмжээнүүдэд  Ерөнхий  ивээн тэтгэгчээр  оролцсон. Мөн бид хүнсний салбарт үйл ажиллагаа явуулахаас гадна, өнгөрсөн жилээс газар тариалан, аялал жуулчлал, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж 100 орчим ажлын байрыг шинээр бий болгоод байна. Цаашид ч “UFC” групп маань Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө  ихийг  хийж бүтээх болно гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна.
“UFC” группын брэнд бүтээгдэхүүн саяхан Олон  Улсын  нэр хүндтэй  уралдаанд амжилттай оролцоод ирсэн гэж дуулсан. Ямар уралдаанд оролцоод  ирсэн талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Жил бүр уламжлал болон зохиогддог дэлхийд нэр хүндтэй “Монде Селекшн” хүнсний бүтээгдэхүүний чанарын шилдэгийг шалгаруулагч наадам Бельгийн нийслэл Брюссель хотноо болж дүнгээ гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирж, шилдэг брэндүүд энэхүү шалгаруулалтанд оролцсон юм. Энэхүү наадамд UFC Групп Монгол улсаа төлөөлөн өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцож, хоёр дахь жилээ дараалан “Grand Gold” буюу Шижир алт шагналыг хүртлээ.
-Үндэсний маань бүтээгдэхүүн дэлхийд  үнэлэгдэж байна гэхээр сайхан санагдаж байна. Энэхүү  уралдааны  онцлог  нь юу байсан бэ?
- Энэ жил 50 дахь удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой уг наадамд дэлхийн 80 гаруй улс орны 3000 орчим компани, үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон юм. Монде Селекшн олон улсын чанарын шалгаруулалтыг бараа бүтээгдэхүүний амт чанар, эрүүл мэндэд тустай байдал, хэрэглэгчдэд хэрэглэхэд таатай байдал, шошго сав баглаа боодлын дизайн, байгаль орчинд эерэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн зэрэг маш олон үзүүлэлтээр дүгнэж шалгаруулдаг юм. Ингэхдээ мэргэжлийн байгууллага, судлаач, шинжээчдээс бүрдсэн тусгай баг бүтэн 3 сарын туршид шинжилж, мэргэжлийн үнэлгээ өгдөг. Хөндлөнгийн шүүгчид хэнээс ч хараат бус байдлаар шалгаруулдаг. Тиймээс Монде Селекшн чанарын шалгаруулалтаас шалгарсан ямар ч бараа бүтээгдэхүүний чанар, стандартад эргэлзэлгүйгээр шилдэг гэдгийг энэ наадмын нэр хүнд өөрөө баталдаг.
-    Цаг зав гаргаж ярилцсанд баярлалааАмжилт бүтээл нь үргэлж өөдөө өсөн дэвшиж, Монголын төдийгүй Дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа бат бэхжүүлсээр байгаа UFC группийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

-    Манай улсын үйлдвэрлэгчид Олон Улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүнтэй энэ зэрэгцэн өрсөлдөж байгаа нь Монгол улсад үндэсний үйлдвэр хэрхэн хөгжиж, тухайн бүтээгдэхүүний чанарсайжирч байгааг  харуулж байгаагийн нэг илрэл гэж сэтгүүлч миний бие дүгнэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих