Хууль бус ан агнасан иргэдийг саатуулав

Энэ сарын 26-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ. БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд энэхүү шалгалтаар Хонгор сумын Хар бэлчир гэх газар Хонгор сумын иргэн А өнгөрсөн амралтын өдөр буюу 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагт 32-74 ДАХ улсын дугаартай хюндай соната-6 маркийн автомашин, зохих эрхийн бичиггүй ТОЗ-8 /калибрь/ галт зэвсгээр бор гөрөөс /Capreolus pygargus/ агнаж явсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан байна.

С.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих