Засгийн газар Олон овоотын лицензийг буцаан авахад 210 тэрбум төгрөг гаргажээ

Олон овоотын лицензээ барьцаалан “Анод”, “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч, улмаар “Голдман сакс”-ын

барьцаанд тавьсан асуудал нэг үеэ бодвол Монголын талд нааштайгаар эргэсэн мэдээлэл байна.

Засгийн газар “Голдман сакс”-ын барьцаанд орсон Олон овоотын лицензийг буцаан авахын тулд “Монгол газар” компанийн нэрийн өмнөөс 210 тэрбум төгрөг гаргажээ. Өөрөөр хэлбэл төр хадгаламж, харилцах данс эзэмшигчдийг хохироохгүйн тулд “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын өмнөөс бонд гаргаж, эрсдэлийг өөр дээрээ авсан байна. Ийнхүү дээрх лиценз “Хадгаламж”, “Голомт”, “Зоос”, “Анод” гэсэн нэр бүхий дөрвөн банкны барьцаанд шилжжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Анод”, “Зоос” хоёр үндсэндээ төрийн мэдлийнх.

“Хадгаламж”, “Голомт” банк хөрөнгө оруулагчдынх учраас найдваргүй зээлийн хохирлыг барагдуулахын тулд барьцаанд орсон Олон овоотын лицензийг худалдах, эсвэл өөр арга зам хайж шийдвэрлэх үү гэдэг нь эдгээр банкуудын хамтын шийдвэрээс хамаарах тул зөв шийдэл олох нь чухал байна” гэж мэдэгдлээ. Арилжааны банкууд цаашид зээл өгөхдөө найдвартай барьцааг зээлдэгчээс хүсэхгүй бол ийм алдаа дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Тэр дундаа УИХ-аас хадгаламж эзэмшигч, харилцах дансны үлдэгдэлд баталгаа гаргачихсан тул иргэд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй гэдэг үндэслэлээр төр ямагт луйварчдын өмнө орж, хохирлыг барагдуулаад байж болохгүй.

Хариуцлага алдсан банкныхан, найдваргүй зээлдэгч нарт зохих хариуцлагыг хүлээлгэдэг болохгүй бол олон мянган зээлдэгчийн хөрөнгөөр гараа угааж, улсаар зээлээ төлүүлдэг жишиг тогтчих вий гэдэгт болгоомжилж байгаагаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд анхаарууллаа. Мөн Олон овоотын лицензийг ямар замаар худалдаж, төрийг хохиролгүй болгох вэ гэдгийг олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлж байхгүй бол, араасаа олон хар дагуулж буйг ч сануулж байв.


URL:

Сэтгэгдэл бичих