Хойд Солонгосын “Unha-3” пуужин

2012 оны 4-р сарын 9-ны өдөр БНАСАУ хөөргөх гэж пуужинг бүрэн байрлуулсан ба хиймэл дагуул зөөвөрлөх  “Unha-3” пуужинг БНХАУ-ын хи­лээс 50 гаруй километрийн зайд байрлах “Sohae” нэртэй сансрын буудлаас хөөргөхөөр болсон аж. БНАСАУ-ын эрх бариг­чид дэлхийн 19 орны 60 га­руй сэтгүүлчдэд то­моохон боломж ол­госон. Мөнхийн удирдагч асан Ким Ир Сены мэн­дэлсний 100 жилийн ойд зориулан хиймэл да­гуул хөөргөх гэж буй үйл явдлыг дэлхий даяар шууд дамжуулах эрх нээгдсэн. Коммунист дэглэмтэй тус оронд нэвтэрч сурвалжлага хийх боломж төдийлөн олдохгүй байдаг тул энэ өдөр Хятадаар дамжин олон улсын сэтгүүлчдийн томоохон бүлэг Хойд Солонгост иржээ. Уг бүрэлдэхүүнд багтсан хонконгийн гэрэл зурагчин Бобби Йип-ын авсан энэ дэлхий дээрх хамгийн хаалттай орны зургуудыг хүргэж байна.

Пхеньян хотын өглөө. Хорин жилийн өмнө баригдаж эхэлсэн 105 давхар зочид буудал болох Рюгён одоо ч ашиглалтанд ороогүй байгаа аж.

Сэтгүүлчдийг сансрын буудал руу галт тэргээр хүргэсэн бөгөөд гэрэл зурагчин Бобби галт тэрэгний цонхоор “жинхэнэ” Хойд Солонгосын гэрэл зургуудыг даржээ.

Галт тэргийг өртөөгөөр дайрах үед ямар ч хүнгүй байсан байна.

Энд оюутан сурагчдын бүлэгүүд ажиллаж байгаа ажээ.

Хамтралчид хаашаа ч юм явж байна. Магадгүй зах юм уу, ажил руугаа явж байгаа байх. Хүмүүсийн дунд Солонгосын ардын армийн цэргийнхэн явж байгаа харагдана. Уг улс нь цэргийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог.

Хөдөө орон нутгийн иргэдийн гол хөл дүүжлэх унаа нь ундаг дугуй ажээ. Замд автомашин болон унлагийн морь огт тааралдаагүй.

Газар хагалах бүхий л ажлыг үхэр хийдэг. Урьд нь Зөвлөлт Орос улсаас бүхий л хангамжаа авдаг байсан бол одоо Хятадаас шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татдаг болжээ.

ОХУ-ын цэргийнхэн Хойд Солонгос улсын хөөргөхөөр төлөвлөсөн пуужинг устгахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Цэргийн төв штабын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын пуужин хэрвээ замаасаа хазайж, Оросын газар нутаг руу чиглэвэл шууд унагахаар төлөвлөжээ. Энэ тохиолдолд агаарын эсрэг хамгаалалтын хүчээр пуужинг устгах юм байна. Үүнээс өмнө Өмнөд Солонгос, Япон улс мөн тус пуужинг унагахаа мэдэгдсэн юм.

Сэтгүүлчид зөөгч пуужин “Unha-3” -г хөөргөх “Sohae” буудал дээр ирсэн ба уг пуужин «Кванмёнсон-3» хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулахаар 4-р сарын 12-16 хооронд хөөрөх ажээ.

“Unha-3” пуужинг хуучин нийслэлд хийсэн байна. Уг төслийн нийт өртөг 850 сая доллар болсон уг мөнгөөр 19 сая ард иргэдээ бүтэн жил тэжээх боломжтой байжээ.

Сэтгүүлчид нислэгийг удирдах төв дээр байна.

Сэтгүүлчдэд «Кванмёнсон-3» хиймэл дагуулыг болон сансрын технологийнхаа талаар БНАСАУ-ын Цэргийн электроникийн Академийнхан тайлбарлаж байна. Уг хиймэл дагуул нь 100 кг жинтэй агаад зураг авах, бичлэг хийх, цаг агаарын мэдээ боловсруулах гэх мэт олон үйлдэлтэй ажээ. Мөн хиймэл дагуулд Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нарт зориулсан шүлгийг хийсэн байна.

Европын нэгэн мэргэжилтэн хэлэхдээ тусгай зориулалтын хиймэл дагуулын хамгийн бага жин нь 600 кг байдаг тухай хэлж байлаа. Тэгэхээр «Кванмёнсон-3» хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилтай ажиллана гэдэг нь эргэлзээтэй юм байна.

“Sohae” сансрын буудал.

Сэтгүүлчид Хойд Солонгосын “Unha-3” пуужинтай танилцав.

Пуужинтай танилцаж дууссаны дараа жуулчдад зориулсан хөтөлбөрийн дагуу торгоны үйлдвэрээр оров.

Хойд Солонгосын ажилчин эмэгтэй.

Хойд Солонгосчууд агуу удирдагч Ким Ир Сенд зориулсан Мангёндэ дурсгалын цогцолборт.

Сургуулийн сурагчид Мангёндэд агуу удирдагчийн мэндэлсэн газарт.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих