Х.Тэмүүжинд “хар дэвтэр” өгсөн “гэрч” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтжээ

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг тойрсон асуудал дөрвөн жилийн хугацаанд ард түмний дунд “хөндүүр сэдэв” байсаар ирсэн. Гэвч энэ хэргийг шийдвэрлэж, эцсийн буруутан нь хэн болохыг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлэхээс гадна улстөржих хүмүүсийн тоог нэмсээр байгаа гэхэд хилсдэхгүй.


Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн ажилтаны “хар дэвтэр”-ийг олонд харуулж, үүнд бичгэлсэн аймшигт тэмдэглэлийг танилцуулсан. Харин уг дэвтэрийг түүнд өгсөн хүн нь Түмэннастын Төмөрхуяг гэх хүн бөгөөд цагдаад алба хааж байгаад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярын жолоочоор ажиллах болсон байна.

Тэрээр өнгөрсөн жил согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, сахилга бат алдсан гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ. Харин үүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй уулзаж уг дэвтэрээ түүнд өгчээ.

Ингэснээр Х.Тэмүүжин тэрхүү аймшигт хэргийн талаар хөдлөшгүй баримт оллоо хэмээн нэлээд “шоу” хийж амжсан. Харин саяханаас Т.Төмөрхуягыг Ерөнхийлөгч “Ц.Элбэгдоржийн хүн” гэх мэдээлэл олны ам дамжих болжээ. Учир нь Ч.Өнөрбаяр гэх эрхэм нь Ерөнхийлөгчийн дотны хүн бөгөөд Б.Хурцын нөлөөгөөр энэ албанд хүрсэн хүн аж. Тиймээс Т.Төмөрхуяг ямар нэгэн байдлаар Ерөнхийлөгчийн ивээлд багтсан бөгөөд түүний “тушаалаар” Х.Тэмүүжинд энэ дэвтрийг өгсөн байх гэсэн хардлага мэр сэр яригдах болжээ.

Н.Уранхас www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих