Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

590e292b9a4183e437e7243ea27e449dЕрөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ.

Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд нийслэлийн сургуулиуд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу сурагчид танхимаар хичээллэхгүй.

Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана.  III улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.

Харин хөдөө орон нутагт гуравдугаар сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал II улирлын амралт үргэлжилнэ. Дөрөвдүгээр сарын 14-нээс хичээл орно.


URL: http://www.fact.mn/483230.html