Парламентын найман гишүүнийг халаасалсан компанийг “MCS групп” гэв
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж буйтай холбоотойгоор авлигын талаар гишүүд үг хэлж, асуулт асуусан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Шижир ХҮН намын сонгуулийн санхүүжилтийн талаар ноцтой агуулга ярив.
Тэрбээр “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар ХҮН нам 1 тэрбум 95 сая төгрөгийн хандив цуглуулсан. Үүний 1 тэрбум 45 сая төгрөгийг нэг компанийн 37 охин компаниар дамжуулан авсан” гэсэн юм. Мөн энэ талаараа хэвлэлд тайлбар өгөх үеэрээ тус 37 охин компани нь М Си ЭС-ийн хамаарал бүхий охин компаниуд байсан. М Си ЭС охин компаниудтайгаа нийлж ХҮН намын сонгуулийн санхүүжилтийн 98 хувийг босгосон. Эдгээрийг аудитын тайлангаас харсан” гэв.
Хэрэв энэ мэдээлэл батлагдвал 2024 онд ХҮН намаас дэвшиж, УИХ-д багтсан гишүүд бүгд нэг компанийн халаасанд орсон болж таарна.
ХҮН нам парламентад найман суудалтай. Тус намаас 2024 оны сонгуулиар, П.Ганзориг, Т.Доржханд, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, П.Наранбаяр, Г.Уянгахишиг, Л.Энхнасан нар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод буй. Мөн эндээс хоёр нь Хамтарсан Засгийн газарт орж сайдын суудалд буугаад байгаа билээ.
Д.ЖАРГАЛМАА
https://eguur.mn/580658/
URL: http://www.fact.mn/483209.html