БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна

China-Sichuan-Coal-Reserve-Base-1024x614 (1)Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн “Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-д дурдсанаар Хятадын Статистикийн товчооны мэдээллээс үзвэл тус улсын 2025 оны эхний 2 сарын экспортын өсөлт саарч өнгөрсөн оны мөн үеэс дөнгөж 2.3 хувиар өссөн, харин импорт нь 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Эхний 2 сард нийт худалдааны импорт ба экспорт буурсан, харин гаалийн байгууллагад бүртгэл хийсэн экспорт, импортын хэмжээ өссөн байна.

Мөн эхний 2 сард Хятад улсын нийт гадаад худалдааны эргэлт 4.2 их наяд юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурав. Үүнээс экспортын үнийн дүн 2.55 их наяд юаньд хүрч 2.5 хувиар өссөн бол импортын дүн 1.65 их наяд юаньд хүрч 11.7 хувиар буурсан. Гаалийн байгууллагад бүртгэгдсэн баримтаар авч үзвэл импорт, экспортын хэмжээ 1.2 их наяд юаньд хүрч 7.1 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Энэ оны эхний 2 сарын байдлаар БНХАУ-ын импортолсон гол нэрийн түүхий эдийн статистик тоон мэдээллийг авч үзвэл:

  • • Төмрийн хүдэр 191 сая тн буюу 8.4 хувь, импортын дундаж үнэ 1 тонн нь 714.2 юаниар буюу 22.8 хувиар тус тус буурсан;
  • • Түүхий нефьт 83,854 сая тонн буюу 5 хувь, тн тутам нь 3,987.3 юаниар буюу 4.6 хувиар буурсан;
  • • Нүүрс 76,119 сая тн буюу 2.1 хувиар нэмэгдэж, тонн тутам нь 612.8 юань буюу 19.3 хувиар буурсан; 10 11
  • • Байгалийн хий 20,311 сая тн буюу 7.7 хувь, тонн тутам нь 3,452.4 юань буюу 5.5 хувиар буурсан;
  • • Буурцаг 13,606 сая тонн буюу 4.4 хувиар өсөж, тонн тутам нь 3,328.9 юань буюу 17.4 хувиар буурсан;
  • • Боловсруулсан нефть 6,343 сая тн буюу 16.2 хувиар буурч, тонн тутам нь 4,361.6 юань буюу 2.6 хувиар өсчээ.

ОХУ жилдээ 100 гаруй сая тн нүүрс экспортод гаргадаг. Харин БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй нүүрсний хэмжээ, хувийн жингээр өнөөгийн байдлаар Австрали, Индонези, Монгол Улсын дараа 4 дүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн 2024 онд ОХУ нийт 95 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2025 онд 105 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/578971/


URL: http://www.fact.mn/483169.html