ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД БҮРТГҮҮЛЭХ БОЛОН ОРОЛЦОЖ, САНАЛ ӨГӨХ ЗААВАР
“МИК Холдинг” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагт live.mik.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр хуралдуулна.
Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлын программд бүртгүүлэх:
Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч live.mik.mn сайт дахь цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг бөглөн илгээх бөгөөд ирүүлсэн хүсэлтийг 24 цагийн дотор хянаж, бүрэн баталгаажуулснаар хувьцаа эзэмшигчийн цахим хурлын программд нэвтрэх эрх үүснэ.
Хэрэв та санал авах хуудсаар дамжуулан урьдчилан санал өгөх бол цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг заавал бөглөх шаардлагагүй бөгөөд таны ирүүлсэн санал авах хуудас болон баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн цахим хурлын программд бүртгэлийг үүсгэнэ.
Урьдчилан санал өгөх:
Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч санал авах хуудас эсвэл, эсвэл live.mik.mn сайт руу нэвтэрч “Урьдчилж санал өгөх” цэсээр дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 хүртэл саналаа урьдчилан өгч болно.
Хувьцаа эзэмшигчид “Санал авах хуудас” дахь санамжтай сайтар танилцана уу.
Цахим хуралд оролцож, санал өгөх:
Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь live.mik.mn сайт дахь “Нэвтрэх” хэсэгт хувьцаа эзэмшигчийн регистрийн дугаар болон бүртгүүлсэн гар утасны дугаар руу илгээгдсэн нэг удаагийн нэвтрэх кодыг оруулсанаар цахим хурлын программд нэвтэрч хуралд оролцож, санал өгнө.
Хуралд оролцохын тулд цахим хурлын программд урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай болохыг анхаарна уу.
Баталгаажуулах бичиг баримт:
- Хувьцаа эзэмшигч хувь хүн: иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын хуулбар;
- Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Итгэмжлэл, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар.
Нэмэлт мэдээлэл:
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй үнэт цаасны компаниудад цахим болон цаасан хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын танилцуулгыг хүлээлгэн өгсөн.
- Хурал нээх ирцийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00-11:15 цагийн хооронд хурлын программ руу амжилттай нэвтэрч орсон болон урьдчилж санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
- Хурлаар шийдвэрлэх асуудлуудад санал авах нийт хугацаа 10 минут үргэлжлэх ба энэ хугацаанд багтаан санал ирүүлээгүй бол тухайн хувьцаа эзэмшигчийг санал өгөөгүйд тооцно.
- Хурлаар шийдвэрлэх асуудал тус бүрээр ирц болон санал хураалтын дүнг хурлын өдрийн 11:00 цагаас эхлэн санал хураалт дууссан цагийн хооронд хурлын программ руу амжилттай нэвтэрч, санал өгсөн болон урьдчилж санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
- Хувьцаа эзэмшигчийн ээлжит хуралд бүртгүүлэх, оролцож, санал өгөхтэй холбоотой тодруулах зүйл байвал Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба (11328267-828, 95908267), эсвэл Хурлын тооллогын комисс (Н.Болор-Эрдэнэ, 99095222)-той холбогдоно уу.
- Компанийн байранд биечлэн хүрэлцэн ирэх бол та Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албанд урьдчилан мэдэгдэнэ үү.
∞ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА БОЛОН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТООЛЛОГЫН КОМИСС ∞
URL: