Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна
Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгах болсон. Үүнтэй холбоотойгоор нүүрсний борлуулалт багасаж, үнэ буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, валютын нөөц багасах, төсвийн орлого тасрах эрсдэлийг бий болгож байгаа.
Хэдийгээр Хятад улс түүхий нүүрсний хэрэглээгээ багасгасан боловч Баяжуулсан буюу өндөр чанартай нүүрсний хэрэглээгээ бууруулаагүй. Үүнийг урьдчилан тооцсон мэт нүүрс баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн онд барьж ашиглалтад оруулсан Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний зах зээлд гол тоглогч байж чадахаар байна. Учир нь баяжуулсан нүүрсний эрэлт их байгаа энэ үед түүхий нүүрсээ баяжмал болгоод экспортлоод байвал нүүрсний зах зээлийн хямралд өртөхгүйгээр даван туулах, хамгийн гол нь төсөв, татварт төвлөрүүлэх орлого тасрахгүй байх боломж байна л гэж харж байгаа аж.
URL: