Путин хэлэлцээрийн цөөнгүй нөхцөлийг зөвшөөрсөн гэв

Russia_Putin_42464-810x500АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украинд гал зогсоох тухай өнөөдөр хэлэлцэх тухай бид мэдээлсэн билээ. “Долоо хоног бүр хоёр талд 2500 цэрэг амиа алдаж байна. Одоо энэ дайн дуусах ёстой. Путинтэй хийх дуудлагаас их зүйл хүлээж байна. Бид энхийн гэрээ, гал зогсоох хэлэлцээр дээр ажиллах чадах эсэхээ харна. Бид чадах байх” гэж Трамп хэлж байв.

Тэд орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөө утсаар ярина. Мөн Путин утасны дуудлагаас өмнө хэлэлцээрийн цөөнгүй нөхцөлийг зөвшөөрсөн гэж Трамп хэлсэн юм.

Гэвч гал зогсоох хэлэлцээрийн явцыг АНУ-ын албаныхан өөр өөрөөр үнэлжээ. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины албаныхантай уулзсаныхаа дараа “Яриа хэлэлцээний дийлэнх нь тодорхой нөхцөл бус үйл явцын тухай байсан” гэжээ.

Үүний зэрэгцээ Украинтай энхийн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа нотлохыг Их Британи, Франц улсууд Путинд уриалав. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн Зеленксийн зоригийг сайшааж, Оросыг ч мөн адил хийхийг уриалжээ. Тэрбээр “Х” хаягаараа “Хангалттай үхэл. Хангалттай олон хүний ​​амь үрэгдэв. Хангалттай сүйрэл. Буун дуу зогсох ёстой” гэж жиргэсэн байна. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Путин одоо бүрэн бөгөөд ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг зөвшөөрөх ёстой. Энхийн хэлэлцээрт нухацтай хандаж байгаа шинж тэмдэг түүнд алга” гэжээ.

Гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлд Орос, Украины хил дээр байдаг цахилгаан станцын асуудал багтаж буй. Уг байгууламж нь Европтоо хамгийн томд тооцогдох Запорожье атомын цахилгаан станц байх магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC


URL: