Ч.Сайханбилэг АНУ-аас “хөөгдөх” үү

cc7715a4e48a2b79ce0cd769cdf0a03bЕрөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшилд олгох шийдвэр гаргасан, Оюу толгойн Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсоноос хойш АНУ-д амьдарч байна.

Энэ хугацаанд алсаас нэг удаа цахим мэдэгдэл хийснээс бусдаар Ч.Сайханбилэг 10 орчим жил таг чиг байгаа бөгөөд интерпороор эрэн сурвалжлагдаж буй. Түүнийг энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй мөртлөө хэрхэн АНУ-д оршин сууж байгаа нь хуулийн байгууллагын анхаарлыг татдаг.

Тэгвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө “Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж мэдэхээр байгаа” гэж хэлсэн.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа “Шувуу” ажиллагааны явц урагшилжээ. Улмаар АНУ өөрсдийн зохицуулалтаар Ч.Сайханбилэгийг албадан буцаах шийдвэр гаргах магадлал бий, тийм яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн талаар дуулдаж байна.

Г.САНСАРМАА

https://eguur.mn/576928/


URL: http://www.fact.mn/483000.html